2010.09.20

С.Баярцогт: Засгийн газар луйвардаагүй, Засгийн газрыг луйвардсан

Сангийн яамнылуйвраас болж Засгийнгазрыг арбитрын шүүхэдөглөө гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон.Энэ талаар болон ирэхоны төсвийн төслийнталаар Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.

-2011 оны төсвийн төсөл ирэх сарын 1 гэхэд бэлэн болсон байх ёстой. Сангийн яам Засгийн газарт танил-цуулсан уу?

-2011 төсвийн төслийг Сангийн яам Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна. Төсвийн зарлагыг гурван их наяд 250 тэрбумд барьсан. Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувь байхаар Засгийн газарт танилцууллаа. Сайд нар саналаа өгөөд ирэх сарын 1 гэхэд УИХ-д өргөн барина. Ирэх оны төсвийн онцлог нь урсгал зардал нэмэгдсэн. Өмнөхөөсөө 32 хувиар нэмэгдсэн. Ингэж нэмэгдэх болсон нь иргэн бүрт 20 мянган төгрөг өгөхөд ойролцоогоор 69 тэрбум төгрөг шаардлагатай, оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгнө гэвэл 81.5 тэрбум, төрийн албан хаагчийг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхэд нийт 200 орчим тэрбум төгрөг төсөвт нэмэгдэж орсон. Үүнээс гадна 2010 оны сүүл, 2011 онд бүтээн байгуулалтад зарцуулах нийт хөрөнгө 4.1 их наяд төгрөгт хүрсэн. Төсвөөс гарах хөрөнгө оруулалт 300 гаруй тэрбум төгрөг байх тооцоо гарсан.

-Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр төсвийн ачаалал нэмэгдэх үү?

-Төсөвт ирэх ачааллыг төсвийн тодотголд суулгаж өгсөн. Одоо байгаа төсөвт нэмэгдэж ачаалал ирэхгүй. Нийт дүнгээр нь бодоод үзэхээр цалинд 600 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол 30 хувиар нэмэгдээд ирэхээр 780 тэрбум төгрөг болно.

-Эдийн засагчдын үзэж буйгаар цалин, тэтгэврийг 30 хувиар нэмснээр инфляц хөөрөгдөнө гэж үзэж байгаа?

-Бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилт эдийн засагт хиймэл халалт үүсгэхгүй. Харин бэлнээр тараах 20 мянган төгрөг нь инфляцид нөлөөлнө. Эдийн засгийн эргэлтэд орж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэхээр инфляц тодорхой хэмжээгээр хөөрөгдөнө.

-Сангийн яамны луйвраас болж Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдсан талаарх мэдээлэл сонин хэвлэлд гарах боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ийм мэдээлэл гарсан байсан. Улс орон дамжин луйвар хийдэг гадаадын компанийн захиалгаар төрийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаад харамсаж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр 2006 оноос эхлэн Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийн зөвлөх компаниар АНУ-д бүртгэлтэй Глоком" шалгарсан. Шалгаруулалтад Дэлхийн банкны зөвшөөрлийг авч оролцдог журамтай. Энэ компани зөвлөхөөр ажиллах хугацаандаа хариуцагч хүн нь ойр ойрхон солигдож, ажлын гүйцэтгэл нь муу байсан. Тиймээс 2008 оны зургадугаар сард Сангийн яам дэлхийн банкАнд хандаж "Энэ компани үйл ажиллагаа явуулах чадвартай юу, Энэ талаар судалгаа хийж танилцуулаач" гэсэн санал тавьсан. Тэгээд Дэлхийн банкны Дотоод хяналтын байгууллага шалгаад Глоком компани луйвар хийдэг. Энэ компани 100 жилийн түүхтэй, 140 гаруй ажилтантай гэж худал мэдүүлсэн байна" гэсэн. Үнэндээ энэ компани өөрийн гэсэн оффисгүй, гуравхан ажилтантай. Ганцхан шуудангийн хайрцагтай . Глоком компани Монголд төдийгүй Вьетнамд бас ийм зүйл хийсэн нь илэрсэн гэсэн мэдээллийг Азийн бүс хариуцсан Д.Доллар ирүүлсэн.

-Үүнээс болж манай улс хэдий төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа вэ?

-Энэ гэрээг цуцалснаар цаашид зарцуулах байсан 600 тэрбум төгрөгийг авч үлдсэн. Энэ мөнгийг эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлнө.

-Манай улсыг хулхидсан "Глокомс" компани арбитрын шүүхэд зарга үүсгэсэн гэсэн. Яаж шийдэгдсэн бол?

-Энэ компани арбитрын шүүхэд энэ оны зургадугаар сарын 2-нд өргөдлөө өгсөн. Шүүх маргааш нь хүлээж авах боломжгүй гээд буцаасан. Мөн энэ компанийг Дэлхийн банкны ямар ч санхүүжилтэд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.