Ж.Энхбаяр: Говь-Алтай аймагт хийх зүйл маш их байна
-Өнгөрсөн хаврынчуулганы төгсгөлдгишүүдээс тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын санал авсан гэсэн. Ирэх жил Говь-Алтай аймагт юу юухийхээр тусгаж өгөв?
-Говь-Алтай аймагт хийх зүйл маш их байна. 20-30 тэрбум төгрөгийн санал бичээд өгчихсөн. Гол төлөв жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулагдсан байгаа л даа. Хасагдах нь хасагдаад явах байх.
-Гишүүд орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг шийдэх нь буруу гэсэн бодолтой хүн байдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлдэг үү?
-УИХ-ын гишүүдийн мөнгө гэдэг нэр томъёо одоо бүр нутагшаад, хэрэгжээд, хэллэг болж. Хэдхэн жилийн өмнө Хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан шүү дээ. Энэ хороо монгол орны бүх аймаг сумыг бүсчилсэн хөгжлөөр нь судалгаа гаргах ёстой. Жишээ нь, энэ суманд шинээр сургууль барих шаардлагагүй, харин цэцэрлэг алга байна. Тэр аймгийн тэр суманд нэн тэргүүнд ийм ийм хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг мэргэжлийн төвшинд гаргах ёстой. Түүнээс УИХ-ын гишүүд нэг их мундаг хүний дүр эсгэж орон нутагт ийм ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж батлуулах. Түүнийг нь Засгийн газар шийдэж байгаа маягаар явах нь зохисгүй гэдэг нь тодорхой болсон.Сайд дарга таньдаг, эсвэл Засгийн газрыг хэн илүү шүүмжилж байгаа нь тойрогтоо хөрөнгө оруулалт авдаг болж. Ийм буруу жишиг УИХ-д бүрдлээ. Энэ нь улсын бодлого дутуу буйг хэлж байгаа юм.