Дубай хотын 0.001 хувь нь алт
2010.11.05

Дубай хотын 0.001 хувь нь алт

Голландын Амстердам хотын “Брокер” сэтгүүлийн бичсэнээр Арабын Эмират улсын нийслэл Дубай хотын 0.001 хувь нь алт аж. Учир нь дийлэнх зочид  буудлын  дотоод засал  төдийгүй суултуур нь хүртэл алтаар бүрсэн байдаг. Хэрэв тэнд нэг хоногийг өнгөрүүлбэл 15-180 мянган ам. Доллар хэрэгтэй гэнэ.

Tower of Dubai зочид буудлын ерөнхий зохион байгуулагч Мухаммед Хамми Аль Сайд “думбай бол алтан хот . Эндхийн бүх зочид буудал алтаар чимэглэлтэй. Жижигхэн зочид буудалд ороход л алтан гишгүүр байх болно” хэмээн сэтгүүлчид дурьджээ. Хотын удирдлагуудын туйлын зорилго бол хотдоо алтаар барилга барих. Ингэхдээ тэрхүү барилгын хадаас болгоныг алтаар бүрсэн байх шаардлагатай гэнэ. Тэр болтол хол байна гэж бодох хэрэггүй. Учир нь Эмиратын нэгэн баян эр нохойдоо алтаар үүр хийж өгсөн удаатай юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.