2020.07.08

С.Батболд: Орон нутгийн хөрөнгө оруулалт тэгш бус байгаа учраас анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С:Батболд: 

Сайд нарт дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Мэргэжлийн салбараас нь туршлагатай , эрч хүчтэй төлөөлөл оруулах бодлого барьж оруулж ирсэн гэж бодож байна. Өмнөх засгийн газрын үйл ажиллагаа боломжийн байсан учраас энэ бүтэц бүрэлдэхүүн тогтвортой ажиллана гэдгээр гишүүд маань санал хэлж байсан. 

Ард иргэд маань мөрийн хөтөлбөрийг дэмжсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө гаргаж батлуулна. Бүсчилсэн хөгжлийн үзл баримтлал агуулга мөрийн хөтөлбөрт орсон. Орон нутгийн хөрөнгө оруулалт сүүлийн арван жил харьцангуй тэгш бус хуваарлагдсан. Зарим орон нутгийн дэд бүтэц орхигдсон байгаа. Энэ тэнш бус байдлыг арилгах тал дээр мөрийн хөтөлбөртөө анхаараарай.