Эх орноо хамгаалах ямар үнэтэй вэ?
Цэрэг армийн хангамж бол аливаа улсын хамгийн чухал үүргийн нэг. Учир нь тусгаар тогтнолгүй бол ямар ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Иймээс хэрэв цэргийнхнээсээ мөнгөө харамлавал батлан хамгаалах салбараа доройтуулж, улмаар туурга тусгаар байдлаа алдах аюултай.“Тусгай салаа” цуврал киноны дараа манай монголчуудын цэрэг армийн талаарх сэтгэгдэл эерэг тийшээ өөрчлөгдөж, эр цэргийн алба хаших хүсэлтэй хөвгүүдийн тоо ч нэмэгдсэн билээ. Эх орныхоо төлөө амь бие хайргүй зүтгэдэг монгол цэргүүд сард хичнээн төгрөгийн цалинтайг бүгд мэднэ.Харин үүнийг дэлхийн улс орнуудын цэрэг эрсийн авдаг хөлс мөнгөтэй харьцуулаад үзье. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Балт орчмын орнуудын цэргийнхний материаллаг хангамжаас үзэхэд аливаа улсын арми хичнээн цомхон, цөөн бие бүрэлдэхүүнтэй байх тусам авдаг цалин хөлс нь их байдаг бололтой.
Армян улс
Армянчууд “Бид алтан гурвынхан. Яагаад гэвэл Зөвлөлт засгийн үед цэргийн хангамж гэж 3 рубль авч байсан. Харин одоо 3 $ болжээ” гэж хошигнодог. Гэхдээ армян офицерүүдийн материаллаг хангамж нь тус улсын дунд сургуулийн багшийнхаас өндөр. Жишээлбэл Армяны албан хаагчдын дундаж цалин 100-155 $ аж.
- Хугацаат албаны цэргийн цалин сард 3 $
- Офицер 30-50 $.
- Дээд тушаалын офицер 400-470 $
- Гэрээт албаны цэрэг 200-230 $
- Гэрээт албаны түрүүч 250-285 $
Азербайджан улс
- Хугацаат албаны цэрэг 5 $
- Гэрээт албаны цэрэг 35-40 $
- Дэслэгч 600 $
- Генерал 1200 $.
Гэхдээ Азербайджаны төр засаг цэрэг, офицерүүдийн ашиглаагүй амралтын өдрийн цалинг өгдөггүй. Тэр бүү хэл олгогдоогүй дүрэмт хувцас, хүнс болон цэрэг дайны ажиллагаа явагдаж байгаа бүсэд алба хашсаны төлөөх хөлс мөнгийг тэр бүр өгдөггүй гэнэ.
Белорус улс
Хугацаат алба хашигчдын ажлын хөлс нь цалин ба нэмэгдлээс бүрддэг. Цалин нь цол, албан тушаалаас хамаарч ялгаатай. Ажилласан жилийн нэмэгдэл, шагналын дүнд цалин 1.5 дахин нэмэгддэг. Хэрэв шагналыг үл тооцвол:
- Хугацаат цэрэг, түрүүч 4-5 $
- Гэрээт цэрэг 200-230 $
- Түрүүч 250-300 $
- Дэслэгч 280-380 $
- Хошууч-дэд хурандаа 400-500 $.
- Цол зэргийн нэмэгдэл 33 $
- Хошуучийн тэтгэвэр 200 $
- Дэд хурандаагийн тэтгэвэр 265 $
Харьцуулахад Белорус улсын дундаж цалин 356 $. Түшмэдийн цалин 505 $.
Гүрж улс
Гүржийн арми элит ба энгийн гэж хуваагддаг. Зарим хэсгийг нь Америкийн цэргийн хөтөлбөрөөр бэлтгэдэг ба бүхэлдээ АНУ-ын хангамжинд байдаг. Чухам үүний ачаар Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили бүр 2004 онд элит цэргийнхний цалинг шууд 300 %-иар нэмэгдүүлсэн юм. Ерөнхийлөгч Саакашвили 2008 оны 8-р сард Сухум, Цхинвал руу довтлохоор бэлдэж байхдаа тагнуулын ротын офицерүүдийн цалинг сард шууд л 180 $ болгосон. Оросуудаас айсандаа зангиагаа зажилж, дэлхий дахины тохуу болсон Саакашвили гадаад хэлтэй, тодруулбал орос хэлтэй цэрэг, офицерүүдэд энэ үеэр 90 $-ын нэмэгдэл олгож байв. Одоо элит офицерууд 600 $ авдаг. Харин хугацаат албаны офицерүүд тэднээс 2-3 дахин бага цалинтай.
Молдав улс
Молдавын цэргийнхний цалин тус улсын дундаж орлоготой ойролцоо буюу 600 лей (42 евро) байдаг. Саяхнаас гэрээт цэргүүд, бага тушаалын офицерүүдийн цалинг нэмж, улсын дундаж цалингаас 10 %-иар дээгүүр тогтоожээ. Харин ахлах тушаалын офицерүүд (хошууч, дэд хурандаа, хурандаа) бүх нэмэлтийн хамт сард 75-140 $ авдаг. Хугацаат цэргийн цалин 3 $.
Тус улсын Засгийн газар “Цэргийнхний цалинг овесоор олгодог гэж сөрөг хүчин мэдэгдэж байгаа нь цуу яриа” хэмээн нэг бус удаа няцааж байлаа.
Украин улс
Украины “Focus” сонин “Манай улсын дээд боловсролтой цэргийн ахмад Киев хотын хашааны цэвэрлэгчээс ч бага цалинтай” гэж бичжээ. Энэ улсын дундаж цалин 240 $ юм байна. 2010 оны 3-р сарын сүүлээр Украины Сайд нарын танхим офицерүүдийн тэтгэвэрт гарах хугацааг 30-35 нас болгон сунгаж, тэтгэврийн хэмжээг 700 $-аас хэтрүүлэхгүй байхыг санал болгосон.
- Дэслэгч 180-190 $
- Ахмад 300 $
- Армийн хошууч 350 $
- Аюулгүйн албаны дэслэгч 200-250 $
- Аюулгүйн албаны офицерийн дундаж цалин 400 $
Казахстан улс
- Хугацаат цэрэг 24 $
- Гэрээт албаны цэрэг, түрүүч 250-300 $
- 10 жил алба хаасан бол 400 $
- Дэслэгч 470 $
- Офицерүүд 670-700 $
- Армийн генералын цолны нэмэгдэл 380 $
Энэ улс армийнхандаа нэмэлт цалин нөхөн олговор өгдөг. Орон сууцны сард 23 $, эмчилгээний жилд 200 $ гэх мэт. 2 жилийн өмнө Казахстан ДД цэргийнхний сарын цалинг шууд 20 %-иар өсгөжээ. Батлан хамгаалах яамны удирдлага “Удахгүй Казахстаны арми цалин хөлсөөр хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан аль ч орноос давж гарах болно” гэж баталж байна.
Киргиз улс
- Хугацаат цэргийн хөлс сард 3$
- Гэрээт цэрэг 65-70 $
- Дэслэгчээс өгсүүлээд ахмад хүртэл бага тушаалын офицерүүд 200 $
- Хошууч, дэд хурандаа, хурандаа 300 $
- Харьцуулахад Киргизийн районы ерөнхий архитекторын цалин 30 $, төрийн жирийн ажилтаны цалин 10-15 $.
Киргизийн Засгийн газар цэрэг, офицерүүдийнхээ материаллаг байдлыг дээшлүүлэхийн тулд дүйцүүлэх албаны хууль гаргасан. Цэргийн алба хаших хүсэлгүй хүмүүс 300 $ төлдөг болсон ч цэрэг, офицерүүдийн цалинд нөлөөлсөнгүй.
Таджикистан улс
Эндхийн цэргийнхний цалин маш бага учраас тэд тоог нь хэлэхээс ч ичдэг гэнэ. Таджикийн армийн хурандаа сард 120-130 $ авдаг нь ОХУ-ын гэрээт албаны түрүүчийнхээс 2 дахин бага юм. Душанбед байрладаг Оросын 201-р бригадын гэрээт албаны түрүүчийн хөлс нь Таджикистаны армийн түрүүчийн цалингаас 10 дахин их.
- Хугацаат цэрэг сард 1,5 $
- Дэслэгч 56 $
- Хошууч 80 $.
- Харьцуулахад Таджикийн багшийн цалин сард 20 $ байдаг.
Туркмен улс
- Хугацаат цэрэг 3,5 $
Дэслэгч 250 $
Хошууч 450 $
Хурандаа 650 $
Батлан хамгаалахын сайд 3000 $.
Узбекистан улс
- Хугацаат цэрэг 2 $
- Гэрээт цэрэг 60 $
- Бага тушаалын офицерүүд 120-130 $
- Ахмад тушаалын офицерүүд 200 $
Тус улсын албан ёсны дундаж цалин 220 $ гэдэг ч үнэндээ амьдрал дээр 60-70 $-аас хэтэрдэггүй аж.
Латви улс
Латвийн армийн бие бүрэлдэхүүн 4800, командлагч нь хошууч генерал. Гэхдээ батлан хамгаалахын тарифт дэслэгч генерал, дэд адмирал гэсэн өндөр цол хэргэм бий. Одоогоор байхгүй эдгээр албан тушаалтан 25 жил ажиллавал 2421 $ авах юм.
- Цэрэг 603 $.
- Капрал зөвлөх 705 $
- Дэслэгч 781 $
- Латвийн армийн давуу тал нь тусгай боловсрол, орон байрны төлбөрт зориулан цэргийн албан хаагчдад сар тутам 180 $ олгодог.
- Энэ улсын дундаж цалин 995 $ юм байна.
Литов улс
Литовын арми 12 000 хүнтэй.
- Гэрээт цэрэг 300 $
- Түрүүч 590 $
- Дэслэгч 660 $
- Ахмад 880 $
- Хошууч 1030 $
- Хурандаа 1100 $
- Генерал 1300 $.
Эстон улс
Армийн бие бүрэлдэхүүн 5400. Үүнээс 2700 нь кадрын, 2700 нь хугацаат.
- Генерал 2560 $
- Хурандаа 2200 $
- Хошууч 1300 $
- Дэслэгч 1000 $
- Түрүүч 980 $
- Цэрэг 730 $.
Унгар улс
Унгар улсын цэргийнхний дундаж цалин нь зардал, хоол, хувцас, амралтын талонтой нийлээд 800 $. Энэ нь тус улсын дундаж цалинтай ойролцоо юм.
- Офицерүүд 1300 $ дээр нэмэлт цалин 130-200 $.
- Хурандаа 2730 $ дээр мөн нэмэлт цалинтай.
Герман улс
Бундесверийн цэргийнхний цалин НАТО-гийн армиудаас хамгийн өндөр нь. Үндсэн цалин нь цол хэргэм, ажилласан жилээс хамаардаг. Мөн гэр бүлийн байдал, тарифийн бүлэг гээд олон хөнгөлөлт бий. Хүүхэдтэй цэргийн албан хаагч сар бүр хүүхдийн тэтгэмж авдаг.
1 хүүхэдтэй бол 125 $
2 хүүхэдтэй бол 250 $
3 хүүхэдтэй бол 565 $
4 хүүхэдтэй бол 880 $
Харин цаашид хүүхэд тутамд 132$ олгодог. Үүнээс гадна ажилласан илүү цаг тутамд нэмэгдэл бий. Мөн албан тушаалын нэмэгдэл 0,88-3,75 $ өгдөг.
Тэнгисийн цэргийн хүчнийхний нэмэгдэл сард 611 $ хүрдэг. Шүхрээр тогтмол үсэрдэг ангийн цэргүүд сард 150 $ авах боломжтой. Тусгай анги, шумбагчдын салааны цэргүүд үндсэн цалин дээрээ нэмж, 1170 $ авдаг. Хөлөг онгоцны цэргүүд сард 105 $, шумбагч хөлгийнхөн 300 $. Удаан хугацааны аянд гарвал нэмж 150 $ олгодог.
Томилолтын нэмэгдлийг аль бүс нутаг руу явснаас хамаарч 6 ангилдаг. Жишээлбэл 1-р бүлэгт байнгын байршлаас онц ялгаагүй нутаг орох ба энэ үед хоногт 33 $ авна. Харин майхан, палаткад амьдарч байгаа бол ахуйн хүнд нөхцөл гэж үзэн, хоногт 53 $ нэмдэг. Хамгийн өндөр 6-р ангилалд амь насанд халтай байлдааны ажиллагаа явагддаг бүс нутаг багтана. Энэ тохиолдолд хоногт 120 $ олгодог. Бундесвер мөнгөнөөс гадна цэрэг, офицерүүддээ боловсрол эзэмших эрх болгодог. Тэрчлэн иргэний 30 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой аж.
Франц улс
Гадаадад алба хашдаг франц цэргүүд цалинтайгаа тэнцэх хэмжээний нэмэгдэл авдаг. Түүнээс гадна Францад “Legion Etrangere” бий. Гадаадын легионы түрүүч байлдааны ба гадаад хилийн нэмэгдэл нийлээд 5650 $ авдаг. Энэ цалин дээр шагнал, хийсэн ажлаас хамааран нэмэлт олгодог. Хувцас, хоол, орон сууц, эмнэлгийн үйлчилгээ үнэгүй. Энэ легионд 17-42 насны бүх хүнийг хүлээж авдаг бөгөөд иргэншил, ёс суртахууны асуудлыг сонирхдоггүй.
Энэтхэг офицерийн зарц хүртэл цалинтай
Офицерууд бол Энэтхэгийн нийгмийн элитүүд. Тэд сард 1000 $ авдаг. Гэтэл энэтхэгчүүдийн дундаж орлого 100 $ билээ. Офицерүүдийн хоол, орон байрны зардлыг төр бүрэн даадаг. Дээр нь тэд тусгай дэлгүүрүүдээс ямар ч барааг 50 %-ийн хөнгөлөлттэй худалдан авах эрхтэй.
Дөнгөж офицер болмогц орон сууц өгдөг. Хэрэв гэр бүлтэй бол талбайн хэмжээг гэр бүлийн гишүүний тоогоор тодорхойлдог. Орон сууцыг дараа нь хувьчилж өгдөг. Ротын даргаас эхлэн офицер болгон зарцтай (sahayak). Тэр зарц офицерийн гэрт нь амьдарч, төсвөөс цалин хүртдэг. Энэтхэгийн офицерүүд нэмэлт эчнээ боловсрол авах эрхтэй, төлбөрийг төр засаг хийчихдэг. Дээр нь жилд 2 сарын амралттай, биеэ эрүүлжүүлэх рупи /мөнгө/ ч авна.
Израиль улс
Цэрэг эрс хаана алба хашиж байгаагаас хамааран, сард 100-200 $ авдаг. Ганц бие цэргүүдэд байрны хөлсний мөнгө гэж нэмж төлдөг.
Хэрэв эцэг эх нь гадаадад амьдардаг бол израиль цэрэг жилд 1 удаа /алба хаших хугацаандаа/ 21 өдрийн амралт авч, тэднийгээ эргэх эрхтэй. 2 талын тасалбарын үнийг мэдээж улс төлдөг. Генералын дундаж цалин сард 11 000 $ бол дэслэгч 1200 $. Гэвч армийн доод тушаалын офицерүүд цалин бага гэж гомдоллодог гэнэ. Учир нь цэргийнхний цалинг нэмэхдээ дээд тушаалын офицерүүдийнхийг 7% -иар, харин бага тушаалынхны цалинг ердөө 1,5%-иар нэмдэг аж.
ОХУ
Энэ улсын хугацаат цэрэг цалингүй, харин хангамж эдэлдэг. Тэгээд ч оросууд цэргийнхнийхээ цалинг маш нууцалдаг. Иймээс тодорхой мэдээллийг дараа хүргэе. Ямар ч гэсэн ОХУ-ын армийнхан бага цалинтай. Жишээлбэл Орос генералын цалин нь Их Британийн хошуучийн цалинтай дүйцэхүйц гэнэ.
АНУ
Энэ улсын иргэд цэрэгт очмогцоо 10 000-30 000 $-ын нэг удаагийн тэтгэмж авдаг.
- Сонсогч, сард 960 $
- Цэрэг, сард 1568 $
- Түрүүч, сард 386,30 $
- Капрал, сард 1827-2218 $
- Байлдааны ажиллагааны нэмэгдэл 225 $ /татвар ногдуулдаггүй/
- Цэргийн нисгэгч, жилд 57 580-110 598 $, сард 4798-9216 $
- Дэслэгч, жилд 49 869-58 545 $
- Ахмад, жилд 81 687 $
- Хурандаа, жилд 117 000-153 000 $
- Генерал, жилд 215 894 $
Ер нь АНУ-ын цэргийнхний цалин 2 жил тутамд шинэчлэгддэг. Тэгээд ч албан тушаалаа тогтмол дээшлүүлдэг офицерүүд л албандаа тогтдог байна. АНУ-ын цэргийнхэн мөн нэмэгдэл хангамж, орон сууц, боловсрол эзэмших гээд төрөл бүрийн хөнгөлөлт эдэлдэг.
Харьцуулахад АНУ-ын албан хаагчдын цалин сард 3000 - 5000$. Цагдаа, сувилагч зэрэг ажилтнууд жилд 36 000$ авдаг. Харин Ерөнхийлөгчийн захиргааны ажилтны цалин 170 000 $. Гэхдээ төрийн зуслан, тусгай хангамж байхгүй.
Их Британи улс
Хатан хааны армид зөвхөн гэрээт цэргүүд алба хашдаг. Тэдний цалин тун дажгүй.
- Шинэ цэрэг, жилд 13 012 фунт стерлинг
- Капрал, жилд 16 226-27 599 фунт стерлинг
- Офицерүүд, жилд 14 852-31 188 фунт стерлинг
- Хошууч, жилд 45 548- 54 550 фунт стерлинг.
Илүү ойлгомжтой болгон рубльд шилжүүлэн үзүүлбэл:
Английн цэргийн хамгийн доод цалин, жилд 801 239 рубль.
Цэргийн хамгийн дээд цалин, жилд 1 362 838 рубль.
Сараар үзүүлбэл:
Цэрэг, бага тушаалын капрал, сард 1352-2300 фунт стерлинг
Дэслэгчийн цалин, сард 2599 фунт стерлинг.
Их Британийн арми мөн олон нэмэгдэл олгодог. Тэнгисийн цэрэгт 18-аас дээш алба хаасан бол ниссэн өдөр тутамд 8,78 фунт стерлинг олгодог гэх жишээний. Гэтэл Английн генерал, сэр Ричард Даннатт “Энэ бол хамгийн хурц асуудал. Цэргийнхэн маш бага цалинтай. Авто зогсоолын ажилтнууд тэргүүн шугаман дээр байгаа манай цэргүүдээс ч илүү их орлоготой” гэж шүүмжилжээ.
Харьцуулалт /доллараар/
ЦолГермания Великобритания Франция
Цэрэг 1668 — 2839 1625 — 1750 1400 — 1700
Түрүүч 2401 — 3559 4000 — 5000 1700 — 2600
Дэслэгч 2913 — 3999 3500 — 3800 2300 — 2900
Хурандаа 6008 — 8413 9500 — 10600 5000 — 5500
Генерал 9015 — 13 798 11700 — 12000 6000 — 8000