Ж.Бат-Эрдэнэ: Үйлдвэржилтийн бодлогоор дамжиж Засгийн газрын бодлого гарна шүү гэдэг дээрх АНХААРААРАЙ!
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
"Өнгөрсөн парламентаар Үндсэн хууль батлах үед Я.Содбаатар сайд хоёулаа энд сууж байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гаргах, Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үг, өгүүлбэрийг хамт санаачлаад явж байсан. Бид энэ дээр санал нэгддэг. Гэхдээ өнөөдрийн хүртэлх биднийг нэг алдаа байдаг. Бид тойроод ярихаар зөв ярьдаг, энд гишүүдийн асуултад зөв хариулаад явдаг гэтэл яг Засгийн газрын үйл ажиллагаа явуулахаар нөгөө бодлогоосоо зөрөөд явдаг. Тэгэхээр таны ярьж байгаа төлөвлөгөө дээр хэрхэн тусгах вэ? үүнтэй бид хэрхэн танилцах уу? Засгийн газрын хүрээнд жил бүр батлаад явах уу? эсвэл энд ярилцаад явах уу? та тодорхой хариулт өгөөч.
Хоёрдугаарт үйлдвэржилтийн бодлого маш чухал. Ер нь үйлдвэржилтийн бодлогоор дамжиж та бүхний бодлого хэрэгжих ёстой. Аж ахуйн үйл ажиллагаагаар дамжиж та бүхний бодлого хэрэгжинэ шүү. Үүнийг гоц анхаараач ээ.
Мөн сая ярьж байна. МАА, Түүхий эд, мах гээд..Тэгэхээр "Шинэ хөдөө" төсөл өнгөрсөн 4 жил хэрэгжсэн, орон нутгаас сайн дэмжлэг авсан. Та энэ төсөл дээр ямар бодолтой байгаагаа хэлж өгөөч.