Д.Сарангэрэл: Хүүхдэд багаас байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлгээг суулгах хэрэгтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/. анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
"Сайдаар томилогдсоноосоо хойш дөрвөн ч аймагт ажиллаж, уулзалт хийлээ. Зарим нэгэн хэлэх санал байна. 4-р зүйл дээр "...өмчийн хэлбэр үл харгалзан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж маш зөв заалт байна. Тэгэхээр хүүхдэд багаас нь байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлгээг суулгах шаардлага үүссэн байна. Хөдөө, байгальд хог их байна. Тэгэхээр хэд хэдэн чухал ойлголтын жагсаалтыг гаргаад, Байгаль орчны яамтайгаа хамтраад хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлах нэг удаагийн хичээл ордог болвол хүүхдэд насан туршдаа хэрэгжүүлэх сайхан мэдээлэл болно. Тэгэхээр энд "Эх дэлхийгээ хайрлах" гэсэн гуравхан үгийг оруулж өгөөч гэж Сайдаас хүсэж байна.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар байхаар заасан. Үүнийг Соёлын яамтай хамтрахгүйгээр үүнийг хийх боломжгүй юм байна. Аймагт бүрт соёл, түүх, байгаль зэрэгт нь түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байна. Тэгэхээр энэ 4 жилд аль аль түүх, чиглэлд хандаж соёлын аялал жуучлалыг хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой хэлж өгнө үү.