Аминаас үнэтэй талх буюу өлсгөлөн дэлхий
2011.02.06

Аминаас үнэтэй талх буюу өлсгөлөн дэлхий

 

"Мозамбикт талхны үнэ 30 хувиар нэмэгдсэнийг эсэргүүцснийхээ төлөө 13 хүн амь үрэгджээ. Өлсгөлөн эхэлчихсэн юм биш үү" Associated press 2010.09.09

"Хүн идэхийн тулд амьдарч. амьдрахын тулд иддэг" гэх хачин өрөөсгөл тодорхойлолт байдаг даа. Гэхдээ л хязгааргүй далайд cap гаруй өлсгөлөн явсан нөхрөө барьж идсэн. Муур, нохой тэр ч бүү хэл арьсан гутлаа чанаж идэж байсан дүр зураг түүхийн хуудаснаа үлдсэнийг бодоход дээрх өгүүлбэрт худлын хувь бага байх магаддал өндөр.


Аз болж өлсгөлөн гэх үг XX зуунтайгаа хамт байхгүй болчихсон гэж бодож байгаа
бол таньд дуулгах таагүй мэдээ байна. уучлаарай. Манай гаригийн 925 сая хүний амь
өлсөглөнгөөр нөгөө ертөнц рүү одох эгзэгтэй нөхцөлд амьдарч буйг өнгөрсөн онд гаргасан НҮБ-ын судалгаа харуулсан. Хамгийн эмгэнэлтэй нь 1960-аад оноос хойш энэ тоо тасралтгүй нэмэгдэж ирсэн байгаа юм даа.

ӨЛСГӨЛӨН ДЭЛХИЙ

Уг тайлан гарахтай зэрэгцэн аль ч орны, ямар ч давилуун удирдагчийн нүүрэнд "Яагаад" гэсэн асуулт бүхий нүүрний хувирал ажиглагдсан нь лав. Хамгийн өлсгөлөн тив бол Ази бөгөөд энд 578 сая хүн хоногийн хоолоо арай гэж залгуулдаг. Газар нутгийн хувьд бидэнд хамаатай бүс нутаг болж таарлаа. Бас л таагүй мэдээ. Манай гаригийн хүн амын 1.3 тэрбум нь бүтэн өдрийн хоолны төсөв нь нэг доллараас хэтэрдэггүй. Дэлхийн хүн амын зургааны нэг хувь нь иймэрхүү байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна гэхээр эмгэнэлтэй байгаа биз.

Асуудал бүхэнд шалтгаан бий. Хоногийн хоёр зүсэм талхны нормтой хүүхдүүд эс бөгөөс хөхөнд нь сүү ордоггүй ээжтэй туниа муутай жаалуудын тоо ийн өсөх болсон нь эдийн засгийн хямрал, баялгийн тэгш бус хуваарилалт, тасралтгүй өсөх хүнсний бүтээгдэхүүний үнэтэй холбоотой гэж НҮБ-ын шинжээчид үзсэн аж. Энэ гурван өрөвдөлтэй шалтгийг дахиад нэг хар даа, та. Байгаль дэлхий, харь гариг юу байдаг юм хүнээс өөр амьтны өдүүлсэн хэрэг биш гэдгийг яаж ч батлах гээд болохгүй байгаа биз. Тэгэхээр өлсгөлөн гол буруутан нь хүн л болж таарлаа. Яагаад?

"МУУ ЁР"-ЫН ҮЗҮҮЛЭЛТ

Эдийн засгийн хямралаас л болж хоол хүнсний хомсдолд орсон хүний тоо 100 саяар өсөж, 10.9 сая хүүхэд нас нөгчсөнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхан тогтоочихож. Хоёрхон жилийн дотор 24 хувиар өссөн хүнсний бүтээгдэхүүний үнэ манай гаригийн хүн амын зургааны нэгийг өлсгөлөнд нэрвэгдүүлэх шалтгаан болсон нь дайнаас хойш үзэгдээгүй "муу ёр"-ын тоо. Дэлхийн баячуудын нэг хувийнх нь орлого бүх ядуусын 57 хувийнх нь сарын цалинг нийлүүлснээс их байдаг. Жил бүр 15 насныхаа төрсөн өдрийг үзэх хувьгүй зургаан сая хүүхэд хорвоог орхидгийн 60 гаруй хувь нь Африк гаралтай.

ТАЛХИДЭХНЬҮҮ

Камерун, Хайти, Египте, Мексик, Индонезийн дундаж орлоготнууд урьд хэзээ ч байгаагүй өндөр буюу дунджаар 6.7 хувийн өссөн үнээр талхаа худалдан авч байхад улаан буудайн экспортоо мадлуулж орхисон оросууд 30 хувийн "бонус" үнэтэй талхан дээр масло түрхэж сууна. Өнгөрсөн есдүгээр сард Мозамбикт талхны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцснийхээ төлөө 13 хүн нөгөө ертөнцийн хаалгыг татсан байх юм. "Хоол хүнсний үнэ цаашид улам өсөх шинжтэй байна. Жишээ нь, Аргентинд ган болж, дэлхийн хойд хэсэгт хэт хүйтэн өвөл үргэлжилбэл бид улам их хэцүү байдалд орно" гэж НҮБ-ын Хоол хүнс, газар тариалан хариуцсан ерөнхий эдийн засагч Авдолреза Аббассиан хэлсэн. Аргентин улс АНУ-ын дараа ордог дэлхийн хоёрдогч үр тарианы экспортлогч бөгөөд тэдний азгүйтэл оросуудыг буухиалж, ирэх жилгүүдэд талхны үнэ бүр ч их нэмэгдэх төлөвтэй байна. Мэдээж хүн амынхаа гурилын хэрэгцээг хангаж дөнгөх орнуудад энэ асуудал биш л дээ. Гэвч улаан буудай тариалдаг улс 1/10 шүү дээ. ОХУ шинэ он гарав уу үгүй юү улаан буудайн экспортын хоригоо сунгасан нь Энэтхэгийн шийдвэрт ч бас нөлөөлжээ. Тэд хүртэл ийн тэвдэж байхад...

АЗИЙН ТАНСАГЛАЛ

Азийн зуун ирж явааг дуулаад европчууд сүрдэж байгаа сурагтай. Гэвч энэ хоосон сүр яахав, Азийнхны тансаглал өлсгөлөнг өөгшүүлж байгаа тухай мэдээ байна. Олон улсын зарим шинжээчийн үзэж буйгаар зүүн Азийнхний хоол хүнсний таашаал огцом өөрчлөгдөж байгаа аж.

 

Хятад улсын хөгжил хурдасч, иргэдийнх нь амьжиргаа сайжран, нийгмийнхээ дунд давхаргад орохдоо хоол хүнснийхээ хэрэглээг ихэсгэсэн бөгөөд мал, шувууны мах ихээр хэрэглэх болжээ. Баруун Европын орнуудад ч гэсэн хөгжлийн энэ шатанд энэхүү үзэгдэл ажиглагдаж байсан байна. Хятад улс хурдан хотжиж буй нь үр тариа тарих газрыг багасгах, сөрөг хүчин зүйл болжээ. Иймэрхүү үзэгдэл хурдацтай хөгжиж байгаа олон хүн амтай Бразил, Энэтхэг, Индонез зэрэг улсад бас үзэгдэж буй гэнэ.

 

Хоол хүнсээ өөрсдөө бэлддэггүй ихэвчлэн гаднаас экспортолдог улсууд энэхүү хоол хүнсний үнийн өсөлтөд хамгийн түрүүнд өртөх төлөвтэй аж. Бангладеш, Морокко, Нигер гэх зэрэг улс хамгийн эрсдэлтэй байгаа гэж судалгааны багийнхан мэдэгджээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.