Нийслэлийн 6 дүүрэгт хямд хүнсний ногоо худалдаж байна
2009.09.17

Нийслэлийн 6 дүүрэгт хямд хүнсний ногоо худалдаж байна

“Атрын-3” аяны хүрээнд манай улс өнөө жил дотоодын нийт хэрэгцээний төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 60 хувийг хангах хэмжээний ургац авахаар байгаа. ХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн зургаан дүүрэгт төмс , хүнсний ногооны худалдааны цэг ажиллуулж эхэллээ. Эдгээр цэгт худалдаалагдаж буй төмс, хүнсний ногоо нь үнэ, чанарын хувьд адилхан учир иргэд илүү хямдыг хайж хотын төвийг зорих шаардлагагүй, тухайн дүүрэгтээ байгаа цэгээр үйлчлүүлэх боломжтой ажээ.
Үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбай, Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төв, Хан-Уул дүүрэгт Ажилчдын талбай, Сүхбаатар дүүрэгт “Бүрд” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Драгон” худалдааны төв, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театрын урд зохион байгуулагдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.