ОХУ-аас авах 300 сая ам.долларын зээлд баталгаа гаргаж өгөх талаар УИХ-д ханджээ
2009.05.06

ОХУ-аас авах 300 сая ам.долларын зээлд баталгаа гаргаж өгөх талаар УИХ-д ханджээ

Энэ хавар улсын хэмжээнд 280 мянган га-д үр тариа, 7,5 мянган га-д төмс, хүнсний ногоо тариална.

Цаг агаар таатай байвал тариалалтын талбайгаа 300 мянган га-д хүргэхээ тариаланчид амлаж байна. Дээр нь Ерөнхий сайд С.Баяр ОХУ-д айлчлах явцад тус улсаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон нь урам өгч байна. Энэ зээлээр газар тариалангийн техник, хэрэгсэл авах юм. Гэвч дээрх зээлд Засгийн газрын зүгээс баталгаа гаргаж өгөх асуудал ундраад байна. Хэрэв Засгийн газар баталгаа гаргаж өгвөл энэ зээл долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар хэрэгжих юм. Тиймээс Засгийн газрын зүгээс баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар УИХ-д хандан хүсэлт тавиад байна. Үүнийг парламентаар удахгүй хэлэлцэх гэж байна.


Энэ жил манай улс хэрэгцээт Буудайнхаа 78 хувийг дотоодоосоо хангах зорилттой байна. Хүнсний ногооны 60 хувийг мөн өөрсдөө гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хятад төмсийг зах зээлээсээ шахах аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.