2009.03.30

Япон улсаас хоёр шаттай, хөнгөлөлттэй зээл авав

Япон улсаас манай улсад хоёр шаттай, хөнгөлөлттэй зээл олгох асуудал 7, 8 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн боловч шийдэгдэж чадаагүй байсныг 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцож, гарын үсэг зурав. Үүнд УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувь нэмэр асар их байсныг хоёр талын албаны хүмүүс санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ зээл нь жилийн 0.75 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.