АНУ-аас 25.6 сая төгрөг авах боломжтой боллоо
АНУ-аас 25.6 сая төгрөгийн “дагуулан” ирж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ баталлаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль батлагдсанаар манай мэргэжлийн боловсрол олгох салбар эрхзүйн хувьд бие даасан тогтолцоотой болох боломж бүрдэж байна.
Үүнээс гадна дээрх хууль батлагдсанаар АНУ-ын Мянганы хөгжлийн сорилтын сангаас Монгол улсад 25.6 сая ам.долларын тусламж авах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ тусламжийн тодорхой хэсгийг мэргэжлийн ажилтан бэлтгэх, техникийн шинэчлэлд мөн багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд зарцуулах гэнэ.
Энэ хуульд нь мөн барилга барих, зам тавь тавих зэрэг гадаадын ажиллах хүчинд “эзлэгдсэн” ажлын зах зээлээс гадаадын ажиллах хүчинг шахаж, өөрийн дотоод ажиллах хүчийг ашиглах, ингэснээр санхүү эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед ажлын байрын нэмэх, ажилгүйдлийн бууруулах боломжийг бүрдэж байгаа юм.
Түүнчлэн уг хуультай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов. Тухайн байгууллага мэргэжлийн ажилтанд ажлын байр гаргаж өгсөн тохиолдолд Аж ахуй нэгж, байгууллагыг орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.