2010.07.29

Хүнсний аюулгүй байдалд анхаарах цаг болсныг гишүүд анхаарууллаа

 Хүний үндсэн хэрэгцээ болох хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд Засгийн газар тодорхой ажлууд хийхээ амласан билээ. Тухайлбал, 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө "Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй ханган эрүүл мэндийг нь хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ", "Хүнсний барааны аюулгүй байдлыг хангахад стандартын оновчтой бодлого хэрэгжүүлнэ", "Хүнсний бүтээгдэхүүний    чанарыг шалгах орчин үеийн лабораторийг нийслэл болон хилийн боомтуудад ажиллуулна. Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно" гэсэн заалтууд тусгаж, УИХ-аар батлуулсан нь бий. Хууль тогтоох дээд байгууллагаас ч хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй байлгах үүднээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд баталгаат хүнс, монголчуудын хүнсний гол хэрэгцээ болсон малыг эрүүлжүүлэх чиглэлд тодорхой зорилт тавьсан. Гэтэл эдгээр зорилт зөвхөн цаасан дээр л үлдэх хандлага байгааг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Ерөнхий сайдад анхааруулжээ. Гишүүд үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд өнөөгийн байдлаар хэрхэн хэрэгжиж байгаа талаар Ерөнхий сайдС.Батболдод асуулга тавьсан байна.

 

Асуулга тавих болсон шалтгаанаа гишүүд баримтад түшиглэн тайлбарлажээ. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар Орос-Монголын хамтарсан III сур-гууль, Ховд аймгийн Булган сумын I дунд сургууль, БЗД-ийн 53 дугаар дунд сургуулийн сурагчид "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд өгсөн хоолондоо хордсон байна. Мөн элэгний вируст гепатит өвчний тохиолдол бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр, энэ өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувийг хүүхэд залуус эзэлж байгаа аж. Түүнчлэн хорт хавдраар өвчилж нас барагсдын тоогоор манай улс Ази, Номхон далайн бүс нутагт дээгүүрт бичигдэх болжээ. Дээр нь сүүлийн үед төрөл бүрийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай болж, малаас хүнд өвчин халдварлах тохиолдол олон    гарч    буйг   гишүүд анхааруулжээ. Энэ бүхэн нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах болон хүнс-ний эрүүл ахуй хяналттай холбоотой төрийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна хэмээн гишүүд тодотгожээ.

 

Тиймээс монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилгын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний эрүүл ахуйг сайжруулах, хүнсний чанар хийгээд стандартын үзүүлэлт, шаардлагыг боловсронгуй болгох чиглэлээр Зас-гийн газраас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайдаас тодруулсан байна.

 Тухайлбал, Хүнсний тухай хууль тогтоомж нь өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэж байгааг эхний ээлжид тодруулсан байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдыг мэдээлэл өгөхийг хүсчээ.
Мөн хүнсний бараа, хүнс-ний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон мониторингийн нэгдсэн тогтолцоо бүрдсэн эсэх. Тухайн орны бараа бүтээгдэхүүний чанар, стандартын үзүүлэлт хэр өндөр, хяналт сайн байна, тэр төвшний чанартай бараа бусад орноос импортлогддог. Энэ талаархи үзүүлэлт Азийн орнуудын дотор Монгол Улс ямар төвшинд байгаатай холбогдсон мэдээлэл өгөхийг хүссэн байна. Бас малчдын амьжиргааны төвшин, орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мал аж ахуйн салбарт олон улсын стандартын шаардлагыг хангасан эрүүл ахуй, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, мал аж ахуйн гаралтай хүнс, түүхий эд болон бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх, харилцагч орнуудтай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн хэлэлцээрийг байгуулж, холбогдох шаардлага, болзол, нөхцөлийг бүрдүүлэх талаар хийж байгаа ажлын явцын талаар мэдээ-лэхийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүсчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.