2020.07.31
УИХ хүчирхийллийн эсрэг лобби бүлэгтэй боллоо
УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд анхаарч ажиллаж ирсэн туршлага бий. Энэ удаа хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг албан ёсоор байгуулжээ.
“Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч талбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд ажиллахаар болжээ. Тус бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гишүүдээр Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нарын гишүүд ажиллах юм байна.