Авто замын салбарынхан өнөөдөр 80 жилийн ойн баяраа тэмдэглэж байна
2009.12.04

Авто замын салбарынхан өнөөдөр 80 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулж Соёлын Төв өргөөнд тус салбарын баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Энэхүү хуралд ЗТБХБЯ-сайд Х.Баттулга, Авто замчдын инженерүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Р.Буд, Авто замын газрын дарга Б.Энхтөр, Орлогч дарга н.Бямбаа болон УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, НЗДТГ-ын орлогч Б.Мөнхбаатар нар оролцлоо.

Баярын хурлыг нээж ЗТБХБЯ сайд Х.Баттулга нээж үг хэллээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч, болон Ерөнхий сайд нар авто замын салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Үүнийг тэдний бие төлөөлөгч нар ёслолын ажиллагаанд ирсэн олонд дамжуулсан юм.

Тус салбарын 80 жилийн ойн хүрээнд 70 гаруй хүн яамны хүндэт жуух бичгээр мөн 70-орчим хүн авто замын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан байна.

Харин Баярын хурлын үеэр тус салбарынхан шилдэг байгууллагуудаа тодруулсан юм. Шилдэг байгууллагаар “Насны зам” ХК, “Монроад” ХК, “Эрдэнэ зам” ХК, “Хурдны зам” ХК, “Завхан азза”, “ “Сэлэнгэ азза” ХК болон “Улаанбаатар зам” засвар арчлалтын компаниуд тус тус тодорлоо.
Манай оронд авто замын ажлыг эрхлэн гүйцэтгэх зорилгоор 1929 онд БНМАУ-ын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн яаманд замын ажлыг хариуцуулан “Монгол транс”-ын дэргэд Замын хэлтсийг байгуулснаар Авто замын салбарын анхны байгууллага бий болжээ. Авто замын газар нь түүхэндээ 18 удаа өөрчлөгдөж, 12 удаа яам газрын харьяанд орж байжээ. Одоогоор тус салбараас хөдөлмөрийн баатар 2, Гавьяат цолтон 11 төржээ.
Одоогоор авто замын газар нь 50 шахам мянган км авто замын сүлжээтэй бөгөөд үүнээс 11218 км-ийг буюу олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг шинээр барьж байгуулах, засвар арчлалтыг нь хийх ажлыг зохион байгуулж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.