Нийслэлээс сонгогдсон гишүүд “Шинэ Улаанбаатар“ Түр хороо байгуулна
2009.11.19

Нийслэлээс сонгогдсон гишүүд “Шинэ Улаанбаатар“ Түр хороо байгуулна

УИХ-ын 2008 оны сонгуулиар нийслэлээс сонгогдсон 20 гишүүн УИХ-ын зарим байнгын хорооны эрхлэх асуудлын  хүрээнд нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх, хот, тосгоны эрх зүйн орчинг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилт, дэд бүтэц, экологийн бодлоготой холбоотой хууль зүйн болон хөрөнгө оруулалтын асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Хот байгуулалтын “Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Л.Гантөмөр, С.Оюун, Д.Очирбат нар уг тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.