Моргейжийн хууль хууль хэрэгжих эсэх нь барилгын чанараас хамааралтай
2009.11.17

Моргейжийн хууль хууль хэрэгжих эсэх нь барилгын чанараас хамааралтай

Энэ хаврын чуулганаар Ипотекийн тухай хууль батлагдсанаар манай улсад орон сууцны зээлийн хугацаа уртасч, нөгөө талаар банкууд энэ талын зээл гаргахад эрсдэл бага хүлээх зэрэг орон сууцны талаар олон таатай боломжийг эдлэх нөхцөл бүрдсэн. Гэсэн хэдий ч Моргейжийн зээлийг олон жилийн турш хөгжүүлж ирсэн, туршагатай орнуудыг бодвол бидэнд хууль эрх зүйн орчноо сайжруулахаас эхлээд энэ талын хийж, хэрэгжүүлэх зүйл олон бий.

Өчигдөр «Пума ипериал» зочид буудалд Канадын орон сууцны моргейжийн корпорацийн гүйцэтгэх захирал Андри Асселин «Моргейжийн даатгал» сэдэвт уулзалтыг зохион явууллаа. ЗТБХБ-ын сайдын санаачилгаар зохион байгуулагдсан эл уулзалтад барилга, банк, даатгалын компанийн төлөөллүүд оролцсон юм.

Канад улс орон сууцны урьдчилгаагүй зээлийг бий болгожээ

«Моргейжийн даатгал» уулзалт нь Монгол Улсад үнэт цаасны хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх, хууль эрх'зүйн орчныг бүрдүүлэх, Моргейжийн зээлийн эрсдэлээс хэрхэн хамгаалж, хөрөнгө оруулалтыг татах талаар бусад орны туршлагыг танилцуулах, холбогдох байгууллагуудтай өргөн хүрээнд санал бодлоо солилцох зорилгоор зохиогдсон юм. Иймээс уулзалтын эхэнд
Канадын орон сууцны моргейжийн корпорацийн гүйцэтгэх захирал Андри Асселин өөрийн улсад хэрэгжиж буй энэ талын туршлагаасаа хуваалцлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.