2010 оны төсөвт эрүүл мэнд, боловсролын салбарт 11 тэрбум төгрөг нэмж тусгуулхаар боло
Нийгмийн бодлого,боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар эрүүл мэндийн салбарт 5 тэрбум, боловсролын салбарт 6 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгах саналыг гишүүд гаргаж энэ дагуу гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 60 саналыг ажлын хэсэг гарган дахин нягталж багцлан оруулж ирэхээр тогтсон юм.
Ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Дондог танилцууллаа. Ажлын хэсэг гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 60 саналыг нэгбүрчлэн авч хэлэлцэн давхардсан саналуудыг нэгтгэн багцалж 25 санал болгожээ.
Эрүүл мэнд, боловсролын салбарт нийт 11 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгуулах гэсэн томьёоллоор шууд санал хураалт явуулах уу, эсвэл ажлын хэсэг дээр гаргасан 25 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулах уу гэдэг дээр гишүүд санал зөрөлдөөнтэй байлаа. Гишүүн Ч.Улаан саналыг нэгбүрчлэн хураах ёстой. Төсвийн хуулиар төсөлд хөрөнгө оруулалтын саналыг нэгбүрчлэн хураах ёстой гэж заасан байдгийг анхааруулсан. Мөн тэрээр төсөв өөрөө байгаа нөөцөө оновчтой хуваарилах асуудал. Иймд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг эхэлж авч үзээд үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хойшлуулж нийгмийн тулгамдсан обьектод хөрөнгө оруулах санал гаргаж болох юм гэсэн байр суурьтай байлаа.
Ингээд 2010 оны төсөвт эрүүл мэнд, боловсролын салбарт нэмж тусгуулах 11 тэрбум төгрөгийн хүрээнд ажлын хэсгийн гаргасан саналын томьёоллын задаргааг байнгын хорооны дарга салбар бүрээр нэгбүрчлэн танилцуулсныг санал хураалтад оролцсон гишүүд дэмжлээ.
Мөн аймгийн хөрөнгө оруулалтын дүнд багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлүүлэн төсөвт нэмж тусгуулахаар гаргасан гишүүн Ч.Улаан , Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарын саналын томёьоллыг гишүүд дэмжив.
Харин Байнгын хорооны ажлын хэсэг дээр дэмжигдээгүй саналыг бүхэлд нь дэмжих боломжгүй хэмээн гишүүд үзñýí þì.