2009.11.16

Д.Ганхуяг: Нөгөө хяналтгүй төрд эрх баригчид зоолдог гэдэг ухаантны үг ортой ч юм шиг

Ирэх онд эдийнзасаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл төсвийн бол-он төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого зэрэг хөгжлийн чухал баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Эдийн засгийн байнгын хорооны саяхны нэгэн хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг 12 хувиас хэтрүүлэхгүй байх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан юм. Гэтэл тэрбээр саналаа татсан байна. Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уулзлаа.

-Банкны зээлийн жилийн хүүг 12хувь болгох зорилтыг тусгуулах сана-лаа яагаад эргүүлэн татчихав аа?

-Би Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр "Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хүүг бууруулах байдлаар арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх зорилтыг тавьж хэрэгжүүлэх" гэсэн санал хураалгаад олон хийн дэмжлэг авсан. Энэ саналаа нэгдсэн чуулганы хуралдаан дээр татсан. Гол нь УИХ-ын олонхийн гишүүд ихэнх нь эсрэг байгаа нь мэдрэгдсэн. Ийм захиргаа-далтын чанартай хатуу зорилтыг Монголбанкинд тулгаж болохгүй гэж ярьсан. Хэрэв уначих юм бол дараа-гийн хэлэЛцүүлгээр байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын саналаар босгох шаардлагатай болдог. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад саналын томъёоллоо арай жаахан аядуухан оновчтой болгож өөрчилж санал хураалгана гэж бодож байна. Хэрхэхийг гишүүдийн олонх мэднэ.

-Уг нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төв банк бодлогын хүүгээ бууруулбал зээлийн хүү буурах боломж бий юу?

-Энэ саналын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсний утга нь төгрөгийг их хэмжээгээр хэвлэж зах зээл рүү цутгах гэсэн утга, агуулга байхгүй ээ. МонгОлын арилжааны банкуудын санхүүгийн нийт үүсвэр нь 2.6 их наяд төгрөг байгаа гэсэн. Үүний70 орчим хувь нь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь дунджаар 10 орчим хувийн хүүтэй иргэдийн хадгаламж. Иргэдийн хадгаламжинд төр баталгаа гаргасан.Үлдсэн нь аж ахуйн нэгжүүдийн харил-цахад байгаа мөнгө гэсэн. Дээр нь Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай. Зас-гийн газар арилжааны банкуудыг дэмжихдээ яг энэ бодлогын хүүтэй ойролцоо хүүтэйгээр санхүүжилт хийж байна. Мөн манай арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ бага, олон жижигхэн банктай тул зардал өндөртэй байна. Ийм нөхцөлд арилжааны банкууд доод тал нь жилийн 20 орчим хувийн хүүтэй зээл олгохоос өөр аргагүй байдалд орчихоод байгаа бололтой. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төв банк бодлогын хүүгээ бууруулбал арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой. Тэр арилжааны банкны зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгох зорилт гэдэг бол тийм шинэ зүйл биш. 2007 оны үед Монгол банкны бодлогын хүү дөрөв (хоёр хувь хүрэхгүй үе ч байсан) орчим байхад арилжааны банкны төгрөгийн зээлийн дундаж хүү 18орчим, валютын зээлийн дундаж хүү 12 орчим, урт хуга цааны хөнгөлөлттэй зээлийн хүү нэг оронтой тоонд орчихсон бай -сан. Тэгвэл хямрал эхэлсэн 2008 онд Монголбанк бодлогын хүүгээ дөрөв орчим хувиас хэд хэдэн удаа огцом өсгөж 14 хувьд хүргэснээр өнөөгийн байдлаар ойролцоогоор төгрөгийн зээлийн хүү 22, валютынх 18 хувь болчихсон байна. Тэгэхээр хямралаас гарахын тулд хямралын өмнө хүрсэн арилжааны банкны зээлийн хүүгийн дунджийг зорилт болгож тавих нь зүйтэй л байх. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахгүй нь хямралаас гарахгүй гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз дээ.

-Арилжааны банкуудын хөрөнгийн үүсвэр нь хадгаламж. Гэвч хадгаламжийн хүү өндөр, дээрээс нь банкууд жижигхэн байгаа учраас бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар?

-Хадгаламжийн хүүгийн тухайд төрөөс хадгаламжинд баталгаа гаргаж байгаа учраас хязгаарлалтын чанар-тай зохицуулалт хийх боломж бий л дээ. Хэрхэхийг Монголбанк мэднэ. Ийм туршлага ч байгаа. Банкууд нэгдэж томорвол зардал нь багасна. Гэхдээ энэ салбарт бүтцийн өөрчлөлт хийх болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогын тэнцвэрийг хадгалах нь зүйтэй байх.

-Эдийн засгийн байдал хунд байхад хаанаас мөнгө босгож мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх вэ?

-Хямралын энэ үед бодит эдийн засгийг идэвхжүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Энэ үүднээс бусад орны төв банкууд аль болох бодлогын хүүгээ бууруулж, Засгийн газар нь арилжааны банкуудынхаа чанаргүй зээлийг багасгах зорилгоор багаар үнэлж худалдаж авах, арилжааны банкууддаа маш хямд үүсвэртэй санхүүжилт буюу зузаатгал хийж энэ хэмжээгээр тэр банкууддаа түр хугацаанд хувь эзэмшиж хяналт тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
Эндээс дээрх зорилтыг Засгийн газар, Монголбанк хамтарч хэрэгжүүлэх боломжтой байгаа биз. Гэхдээ одоохондоо Засгийн газарт тийм хөрөнгө байхгүй ээ. Тэр ч байтугай төсвийн нийт зарлагынхаа 20 гаруй хувийг зээлээр бүрдүүлээд явж байна. Ийм хөрөнгийг Засгийн газарт Оюу толгойн зээлээр бус өөр аргаар босгох боломж байсан.Тэр стратегийн ордод бүртгэгдсэн 15 ордын Оюу толгойгоос бусад нь бүгд улсын төсвийн хөрөнгөөр эрсдэл, хайгуул нь хийгдсэн. Тухайлбал, Таван толгойн ордын коксжих нүүрсийн нөөцийг хоёр тэрбум тонн гэж үзвэл газар доор байхад нь хоёр ам.доллараар үнэлээд урьдчил-гаа авахад л дөрвөн тэрбум ам.доллар босгох боломжтой. Ийм концесс хэлбэрийн аргаар нүүрсийг олборлож байгаа хэд хэдэн орон бий. Гэтэл бүтэн жил зөвхөн Оюу толгойн гэрээ ярьсаар байгаад таарлаа.

-Арилжааны банкны чанаргүй зээл 2.9 хувиас 23 орчим хувьд хүрлээ. Энэ нь банкны салбар хүнд байдалд орж байгааг илтгэж байна. Энэ талаар УИХ ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-УИХ олонхиороо шийдвэрлэдэг. Тиймээс энэ асуудлаар УИХ-аас гарах шийдвэр л хариу өгөх байх. Миний хувьд үүссэн бодит нөхцөл байдлаас ганц хоёр жишээ хэлмээр байна. Өнөөдөр үйлдвэрлэл, худалдааны салбарын ямар ч бизнесийн зардалд энэ арилжааны банкны зээлийн 20 гаруй хувийн хүү өртөг болон шууд нэмэгдэж байна. Гэтэл хөгжилтэй, хөгжиж байгаа орон тусмаа л банкны арилжааны зээлийн хүү нэг оронтой тоонд багтаж, хөнгөлөлттэй зээл бол бараг хүүгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр орнуудын төв банкны бодлогын хүү дунджаар 0.5-5.0-ийн хооронд байгаа. Гэтэл хойд хөр-шид ийм байна гээд суугаад байж болохгүй байх.
Хойд хөршийн маань иргэдийн ихэнх нь манайхантай адилхан амьдарч байна. Заавал хойноос нь дагадаг үе өнгөрсөн. Ингэхээр Төв банкны зээлийн бодлого бол тухайн орны иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийн идэвхжилт, өрсөлдөх чадвартай шууд холбоотой. Тухайлбал, орон сууцнууд борлогдохгүй байгаа шалтгаан нь өндөр хүүтэй зээл, барилга барихад шаардагддаг олон зөвшөөрлийн хүнд суртлын зардал зэргээс шалтгаалан өндөр өртөгтэй баригдаж байна. Дээр нь ийм өндөр үнэтэй орон сууцуудыг авах орлоготой өрхүүд багассан. Хуулиар Төрийн хамгаалалтад байх малчдын мал банкных болсон. Монголбанк нь 11-14 хувийн хүүтэй үнэт цаасаа арилжааны банкуудад борлуулж гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Засгийн газар нь арилжааны банкуудаа дэмжихдээ татвар төлөгч дээр буух зээлийн хүүгийн ачааллыг улам нэмэгдүүлэх шийд гаргасаар ирсэн. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөгүй учир манай жижиг зах зээлийн бүх салбарт аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөн ихэсч орлого, ашиг нь багассан. Энэ байдлаас шалтгаалаад өндөр зээлийн хүүгээ төлж чадахаа байж чанаргүй зээл нэмэгдэж байгаа болов уу. Эцэстээ энэ нь зээлдүүлэгч банкуудаа татаж унагаахад хүрч магадгүй юм. Эндээс төр амаараа бодит эдийн засгаа дэмжиж ачир дээрээ боомилж байна гэж хэлж болно байх.

-Хамтарсан Засгийн газар бай-гуулаад үр дүнтэй ажиллаж чадаж байна уу?

-Ер нь ард түмэн нь парламентын олонхийг сонгочихоод байхад сонголтыг нь хүндэтгэхгүй, цөөнхөө өвөртлөөд хамссан Засгийн газар байгуулчихаар, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарч, энэ тохиолдолд гишүүд мянга яриад хэрэг алга. Тэгээд дараагийн сонгуулиар олонх юу ярьж сонгогч дээрээ очих бол.. Хамгийн тааруу төр гэж ямар төрийг хэлэх вэ гэвэл цөөнхийн хяналтгүй төр гэдэг. Орчин үед тунгалаг төрийг (үйл ажиллагаа нь ил, тод) л сайн засаглал гэсээр, тэр нь нотлогдсоор байна. Энэ ч манайд дордчихлоо. Нөгөө хяналтгүй төрд, эрх баригчид зоолдог гэдэг ухаантны үг ортой ч юм шиг. Оновчтой бодлогын шийдвэрийн төлөө олонх, цөөнх бодол өрсөлдүүлнэ гэдэг ардчилсан парламентын үндсэн зарчим нүдний гэм болсон. Ер нь УИХ-ын гишүүд олонх, цөөнхийн гишүүнээсээ үл хамаарч өргөсөн тангаргаа байнга боддог юм шүү дээ. Сүүлийн үед энэ хяналтгүй төрийн алдааг засах гэж дахиад ямар хугацаа алдах бол гэдэгт санаа зовж байна. Сүүлдээ хууль зөрчиж үлдсэн стратегийн ордуудаа тасдаж компаниудад өгөөд, дээр нь цэвэр стратегийн агуулгатай төмөр замынхаа лицензийг компанид олгоод, тэр компаниуд гадны компаниудад тендерээр өгч бариулаад, дараа нь өртөг ихээр нэмэгдсэн энэ төмөр замыг буцааж улсад худалдаж авна гэсэн луйврын чанартай бантан яваад байх шиг...

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.