Огцорсон ерөнхийлөгч нар ямар эрх ямба эдэлдэг вэ?
2011.02.20

Огцорсон ерөнхийлөгч нар ямар эрх ямба эдэлдэг вэ?

Бидний сайн мэдэх орнуудын огцорсон ерөнхийлөгч нар ямар хангамжтай, улсын сангаас хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хүртдэгийг сонирхуулья.

Экс ерөнхийлөгч Горбачев: Метрогоор үнэгүй зорчдог.


ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Горбачевийн хөнгөлөлт эрх ямбыг 1991 оны сүүлчээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс тодорхойлжээ. Уг зөвлөлийн хурлаар Горбачевийг ОХУ-ыг "өвлүүлэн үлдээж" өөрөөр хэлбэл Орос улс түүний эрх ямбыг хангах болж, түүнд Москва хавийн улсын нэг зуслангийн байр, бие хамгаалагч, зарц, үйлчлэгч, дохионы гэрэлтэй Мерседес машин, хамгийн сайн эмнэлэгт үнэгүй үйлчлүүлэх эрх олгожээ. ОХУ-ын иргэнийхээ хувьд Михайл Горбачев улсын төсвөөс тусгай тэтгэвэр буюу сард 10 орчим мянган рубль авч, Москвагийн оршин суугчийн хувьд метрогоор үнэгүй явах үнэмлэхтэй болсон байна.

Украйны экс ерөнхийлөгч Леонид Кравчук:

Тэтгэвэр нь сард 4100 гривень /800 орчим доллар/  бөгөөд үүнээс гадна тухайн үедээ Хрущевт зориулж барьсан бөгөөд саяхан "нурж унах осолтой" гэж оношлогдсон зуслангийн улсын байрыг Конче Заспа гэдэг газраас олгосон байна.Кравчук Украйны дотоодод үнэгүй зорчих эрхээрээ Горбачеваас ялгаатай. Гэхдээ Кравчукт Украйны ерөнхий сайд байсан А.Киноху гэдгийг унаж байсан хуучин муу Мерседесийг олгожээ.

Гүржийн экс ерөнхийлөгч Эдуард Шевардназе

Сарнайн хувьгалаар арчигдсан түүнд засгийн газрын зуслангийн байрыг түүний хувийн өмч болгон өгсөн боловч Швердназе тэтгэвэргүй хоцорсон ерөнхийлөгч бөгөөд Гүржийн шинэ удирдлага түүнд улсаас тэтгэвэр тогтоож өгөхөө мартсан гэлцдэг. Гэхдээ бүхэл бүтэн салаа цэргээр хамгаалуулдаг тул тэрбээр "Сарнайн хувьсгал"-ын тухай дурсамжаа амар тайван бичих боломжтой болсон. Төрийн тэргүүн байхдаа тэртээ тэргүй улсын их хөрөнгийг хувьдаа завшсан тул тэтгэвэр хэрэггүй гэж шийдсэн байж ч мэднэ. ОХУ-ын экс ерөнхийлөгч: Хаан ерөнхийлөгчГорбачевт метрогоор явуулж өчүүхэн тэтгэвэр тогтоож өгсөн тэрбээр хувьдаа барагдахгүй их тэтгэвэр тэтгэмжтэй. Ельцинийг огцорсны дараа 1 жил өнгөрөхөд ОХУ бүрэн эрх нь дууссан ерөнхийлөгчийн хангамжийн талаар хууль баталж, Ельцин болон түүний гэр бүлийн гишүүдийг насан туршид нь хамгаалах бие хамгаалагч нар, олон чамин тэрэг, хэдэн арван га талбайтай газарт барьсан маш сайхан харш, нийгмийн бүх талын даатгал, зарц, туслахууд, ерөнхийлөгчийн тусгай эмнэлэг, улс орноороо үнэгүй зорчих эрх гээд өдий төдий эрх ямба олгожээ. Улс орон дотроо нааш цааш зорчихдоо Ельцин урьдын адил *Россия* хэмээх улсын тээврийн компаниар үнэгүй үлйчлүүлж, тусгай онгоцыг нь Путины зөвшөөрлөөр зөвхөн Ельцинийхэнд өгдөг.Одоогийн төрийн тэргүүний цалингийн 75 хувьтай тэнцэх тэтгэврийг улсын төсвөөс Ельцинд олгодог.Огцорсон Борис Ельцин Оросын татвар төлөгчдийн хөрөнгө, улсын сангаас жилд 1 сая доллар авч, насан туршдаа тусгай хангамж, онгоц машин, орд хаш, машин гээд бүгд үнэгүй хүртдэг. Нэг хэсэг түүний эрх ямба эдэлдэг хөнгөлөлтийг дахин хянаж үзэхийг шаардсан боловч түүнд хэн ч гар хүрэлгүй хэвээр үлджээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.