Финландын улс төрд жижиг намууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг
Бүх нийтийн сонгуулийг Финланд улс 1906 онд нэвтрүүлсэн агаад 1917 оноос орон нутгийн сонгууль зохион байгуулдаг болсон.
Зарим багахан засварыг эс тооцвол хувь тэнцүүлсэн – Пропорционал – төлөөллийн анхны тогтолцоо хэвээр үлдсэн. Энэхүү тогтолцоо нь ард түмний бүрэн дэмжлэгийг авдаг, бага зэргээр том намуудад ээлтэй ч гэсэн жижиг нам, зах хязгаарын бөглүү нутгийнхан, хэсэг бүлэг хүмүүсийн төлөөллийн оролцоог хангаж чаддаг.
18 нас хүрсэн Финландчууд сонгуульд оролцох эрхтэй, сайн дурын үндсэн дээр, оролцоо 80-аад оны 80 хувьтай, нордикийн бусад орнуудаас арай багахан. 1980-аад оноос эхлээд сонгуулийн 15 тойрогтой болсон. Эдгээрийн 14 тойргоос нь хүн амын тооноос хамааран 7-27 төлөөлөгч Eduskund-д сонгогдоно. Alanda арлын тойргоос 1 төлөөлөгч сонгогдоно. Хоёр тойрогт хуваагддаг Hame, Tukku мужаас бусад муж нь сонгуулийн нэг тойргийг бүрдүүлдэг. Нийслэл Helsinki дангаараа сонгуулийн нэг тойрог болдог. Өмнө зүгийн 5 муж тойргоос Eduskunta-гийн парламентын гишүүдийн бараг тэн хагас нь сонгогдоно. 1980-аад оны эхээр нэг төлөөлөгч 24000 финчүүдийг төлөөлж байсан.
Eduskunta-гийн нэр дэвшигчдийг улс төрийн нам даргалдаг. Гэхдээ 1975 оны өөрчлөлтөөр сонгуулийн нийгэмлэгт нэгдсэн 100 – аас доошгүй хүний дэмжлэг авсан хүн парламентад нэр дэвших эрхтэй болсон.
Намаас нэг тойрогт нэр дэвшсэн нэрсийн жагсаалт наад зах нь 15 хүн байх учиртай, хүн ам ихтэй тойрогт бол үүнээс илүү хүнийг намын нэрсийн жагсаалтад оруулдаг. Намын нэрсийн жагсаалт олгосон хуваариас илүү гараад байвал нам дотроо эхлэн нууцаар шалгаруулалт хийж болохыг 1978 оноос зөвшөөрчээ.
Намууд хоорондоо тохиролцон сонгуульд хамтран оролцож болох бөгөөд хөрөнгө мөнгөний дутагдлаас голчлон хамааран хамтрах нь элбэг байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Финландын улс төрд жижиг намууд идэвхтэй гэдгийг үзүүлж байна. Финландад 1906 онд хувь тэнцүүлсэн төлөөллийн системийг сонгохдоо D-Hond-тийн тойргоор нэрсийн жагсаалт гаргах аргыг жижигхэн загвартайгаар авсан. Энэхүү систем нь олонхоор бус хувь тэнцүүлсэн сонгуулийн зарчимд суурилдаг агаад авсан саналын тоонд тохируулан намын суудал хуваарилагдана. Саналаа нэр дэвшигчдийн төлөө өгөх бөгөөд саналын хуудаснаас өөрийн таалдаг нэг л улс төрчийн нэрийг дугуйлна.
Орчуулагчийн тайлбар: нэрсийн жагсаалтаас нэг л хүний нэрийг дугуйлна. Олон мандат байсан ч хамаагүй нэгийг л дугуйлна.
Финландын сонгуулийн систем нь тодорхой хэмжээгээр хүртээмжтэйгээр суудлыг тараан хуваарилах агуулгатай. Шведэд байдаг шиг 4%-ийн босго байхгүй. Хэрэв босго тавивал Финландад амьдардаг Швед хэлтэй цөөнх нь парламентад төлөөлөлгүй болж магадгүй гэж сэргийлсэн гэжээ.
Финландын систем нь улс үндэсний хэмжээнд цөөн цөөн сонгогч төлөөлж парламентад суухыг бус харин тодорхой бус нутагт нэр хүндтэй хүнд илүүтэй эелдгээр байхыг бодсон. Намууд тойрог бүрд тэмцэлдээд байх үүрэггүй. Намын төлөө бус намын нэр дэвшигчийн жагсаалтаас нэг хүнийг сонгож хувь хүний төлөө саналаа өгөх нь сонгогчид намд эсвэл түүний удирдлагад дургүйцлээ илэрхийлэх боломж олгож байна гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл жагсаалтын дотроос залуусын нэгийг сонгох боломжтой. Финландад 200 суудлын төлөө 4 жил тутам сонгууль 3 дугаар сард болдог.