Я.Батсуурь: Сонгууль будлиантуулбал төрийн албанаас халъя
2011.01.13

Я.Батсуурь: Сонгууль будлиантуулбал төрийн албанаас халъя

-Сонгуулийн хуулийг өөрчилнө, үгүй-

-Ер нь Сонгуулийн тухай хуулийг дараагийн сонгуульд зориулж батлах нь зохимжгүй. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө оролцох Сонгуулийн хуулийг өөрсдөө батлах нь утгагүй. Уг нь 2016 оны сонгуульд зориулсан хуулийг баталчихвал, эсвэл одоо баталсан хуулиа 2016 оноос хэрэгжүүлбэл илүү зохимжтой. Хоёрдугаарт, сонгуулийн будлианыг хуулиар хаах хэрэгтэй. Хорин жилийн хугацаанд янз бүрийн тогтолцоог туршиж үзлээ. Туршиж үзэх тусам сонгууль улам будлиантай, маргаантай болж эхэлсэн. Үүний үр дүнд долдугаар сарын 1-ний үймээн болсон ч гэж хэлж болно. Энэ луйвар, будлианыг хаахгүйгээр сонгуулийн ямар ч тогтолцоо байгаад нэмэргүй.

Сонгуулийн будлиан тогтолцоондоо байгаа юм шиг янз бүрийн зүйл турших гээд байгаа юм. Түүнийг яаж хаах вэ гэхээр сонгууль будлиантуулсан хүмүүст хэдхэн зуун төгрөгийн торгууль ногдуулдаг хууль бий. Ингэж байгаад торгуулиа төлчхөөд дараа нь албан тушаал ахидаг зүйл их байна. Тэгэхээр Сонгуулийн хэсэг, хороонд ажиллах хүмүүсийг улс төрийн намуудаас ажиллуулах биш тангараг өргөсөн төрийн албан хаагчийг сонгох хэрэгтэй. Тангараг өргөсөн хүн түүнээс татгалзах ёсгүй. Хэрэв сонгуулийн будлианд орооцолдвол шууд төрийн алба хаах эрхийг нь бүх насаар нь хасаж, эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.