2019.11.04
“Үндэсний хөгжлийн сүлжээ”-г бий болгоно
НАМЗХ-ны санаачилгаар нийт ТББ-уудын дунд “Үндэсний хөгжлийн сүлжээ залуусын санаачлага” уулзалт зохион байгууллаа. Салбар бүрт тодорхой тооны ТББ-ууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага тус тусдаа бус нэгдэн үндэсний сүлжээ бий болгосноор олон улсын ижил салбарын байгууллагуудтай холбогдох юм. Ингэж дэлхийтэй холбогдох нь Монгол Улсын хөгжлийн гарц юм гэж залуус үзжээ. Энэхүү хэлэлцүүлгээр “Үндэсний хөгжлийн сүлжээ”-ний тунхаглал гаргалаа. Үүнд 30 гаруй ТББ нэгдэж гарын үсэг зурсан юм.