Т.Аубакир: Олон улсын Ахмадын баяраар ахмад, буурлууддаа мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын гишүүн Т.Аубакир Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад, буурлуудаа хүндэтгэн мэндчилгээ дэвшүүллээ.
Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын их хурал, Засгийн газраас 2016 оноос хойш 3 жил дарааллан ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар, дундаж тэтгэвэр 33.0 хувиар тус тус нэмэгдүүлсэн билээ.
Цаашид төр засгаас ахмад буурлуудынхаа хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлийн ажлуудыг сайжруулах, нэмэгдүүлэхэд зориулсан зорилтот арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгаад байгааг энэ дашрамд та бүхэнд дуулгая.
Үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлуудаараа бид цаг үргэлж бахархан, хүндэлж, халамжлах учиртай. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.