2020.10.08
Ээлжит бус чуулганаар батлагдсан хуулиудын хэрэгжилт хангалттай байж чадаж байна уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд тогтоолын төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
- Сая бид 8-р сард ээлжит бус чуулганаар зургаан хууль бараг 40 гаруй нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл мэндийн салбарын тулгамдаад байсан нэлээн олон хуулийг шийдсэн. Энэ хуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ? 11 сарын 1-нд хүчин төгөлдөр болох эмийн зохицуулалттай хууль 11 сардаа багтаж үйлчилж чадах уу? Иргэдийн хүлээгээд байгаа үр дүн амьдрал дээр нь бодитоор иргэдэд мэдрэгдэх үү? 1 сарын 1 нд хүчин төгөлдөр болох ЭМ-ийн салбарын санхүүжилтийн реформ нь ном журмаараараа хэрэгжээд явах, үр дүн нь ард түмэнд хүрэх үү?
- Ээлжит бус чуулганаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүд дөнгөж эхлэл нь. Араас нь залгаад хууль тогтоомжоо сайжруулсан заалтууд орж ирнэ. Тухайлбал ЭМД-ийн хуульд, ЭМД-ын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, төлөөлөх чадварыг сайжруулсан хууль орж ирнэ гэж ярьж байсан. Одоогийн байдлаар 9 гишүүнтэй. Засгийн газрын 3 гишүүнтэй. Нөгөө 6 гишүүн нь бол үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагаа төлөөлөх ёстой боловч үндсэндээ одоогийн байдлаар ЭМД-ын үндэсний зөвлөлд эмнэлэг, байгууллагуудыг төлөөлж байгаа төлөөлөл байхгүй байна. Үүнийг янзалж оруулъя гэсэн хуулийн заалтууд хэзээ орж ирэх вэ? Үндэсний зөвлөлийн засаглалтай холбоотой ирц, шийдвэр гаргах, заавал саналаа өгөх шаардлагууд гээд олон асуудлууд байгаа эдгээр заалтуудхэзээ орж ирэх вэ?
- Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрх зүйн статусыг нь ойлгомжтой болгосон, өрхийн эмнэлэгт ур чадвартай, туршлагатай эмч нар очиж ажиллах сонирхлыг нь бий болгосон, сайн ажиллавал хөдөлмөрийнхөө үр дүнгээр цалингаа нэмж авдаг энэ бололцоог нь бүрдүүлэх асуудлууд хуулиар хэзээ орж ирэх вэ?