2020.10.08

М.Оюунчимэг: Яаралтай тусламжийн зээлийн ашиглалтыг юунд зориулах вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль Япон улсын буцалтгүй тусламж болох 20 гаруй тэрбум төгрөгөөр анхны жишиг сургууль болж ашиглалтад орсон. Монгол талаас зөвхөн газар чөлөөлөлтийн 2 тэрбум төгрөг суулгаж өгснөөр амжилттай баригдсан юм. Сургуулийн орчин гэж ямар байдаг Хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй,  энгийн хүүхдүүд тэгш эрхтэйгээр суралцах бололцоотой, алхам бүрийг нь харж шийдсэн дэлхийн жишиг сургууль байгуулагдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны Ж.Ганбаатар сайд нарыг багаараа энэ сургуулийн орчинтой танилцаж, дараа дараагийн сургууль барихдаа жишиг болгон тогтоож өгөхийг хүсье. Та бүхнийг цагаа гарган очиж үзэхийг уриалж байна.

233 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хүү 00.1 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь нэн таатай нөхцөлтэй байна. Санхүүжилтээ ашиглах хугацаа нэг жил байна. Энэ хугацаанд энэ мөнгийг юунд зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байгаа вэ?"

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Японоос авах хөнгөлөлттэй зээл бол төсвийн дэмжлэг юм.