Дэлхийг 7 мега картель жолооддог
2011.04.28

Дэлхийг 7 мега картель жолооддог

Манай гараг дээр чөлөөт зах зээл байдаг гэж та боддог уу? Бодоод үз.
Санхүүгийн системийг сүйрүүлсэн чөлөөт, капиталист зах зээлтэй гэдэгт та үнэхээр итгэдэг үү? Дахиад бодоод үз дээ.

 

Америкт одоо оршиж байгаа тогтолцоог картелизм гэдэг /картель гэдэг нь ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бие даасан фирм, компаниудын нэгдэл. Орчин үед голдуу мафитай холбон хэрэглэгдэх болсон/. Өнөө үед үйлдвэрлэлийн бүх салбар нэгдсэн ба тэд “хэт том учраас дампуурах боломжгүй” гэдэг өвчний халдвар авсан нь илт байна. Эцэст нь нийгмийн цөөнх хэсэг бүх эрх мэдлийг атгаж, бараг л үлгэрийн олигархи болон хувирчээ. Тэд хөрөнгө чинээ, гарал үүсэл, гэр бүлийн холбоо сүлбээ, цэргийн удирдлага зэргээр бусдаас ялгаатай.


Бүх байгууллага, тогтолцоо нь пирамид бүтэцтэй, дээш өгсөн шинэ түвшин хүрэх болгонд эрх мэдлийн “цангаа” улам өсөн нэмэгддэг. Тэд ашиг сонирхолдоо хөтлөгдөн, хүчээ нэгтгэж шинэ мега картель байгуулдаг. Дараа нь эдгээр картель өөрсдийн өрсөлдөгчдийг төрийн зохицуулалт болон эдийн засгийн элдэв аргын тусламжтайгаар зах зээлээс зайлуулдаг аж.


АНУ-д ч тэр, дэлхий даяар ч тэр үйлдвэрлэлийн салбар бүрийг цөөхөн хэдэн компани атгаж байдаг бөгөөд төр засгийн корпорациуд тэдэнд тусалдаг. Тэд гар нийлүүлэн хамтран ажиллаж, тухайн салбарынхаа төдийгүй эдийн засаг, геополитик, нийгэм, хүн төрөлхтөний чиг хандлагыг бүхэлд нь үр бүтээлтэй хянаж байдаг. Иймээс хүний үндсэн хэрэгцээг хангах чөлөөт зах зээл гэж одоо байхгүй. Бидний чөлөөт зах зээл гэж ойлгодог тэрхүү зүйл маань дээрээс доор хүртэл бүхэлдээ 7-хан мега картельд захирагддаг аж.

1.Банкны салбар

Бүх пирамидын оргил дээр Уолл-Стрит картель оршдог. Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн систем болон тэдний “хэт том учраас дампуурах боломжгүй” мега банкуудын консорциумын холбоо юм. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ мөнгө хэвлэгчид, залуурдагчдын эрх мэдэлд оржээ. Тэд өр зээлийг ашиглан улс орон, үйлдвэрийн салбар, хүн бүрийг хянаж байдаг. Энэ картельд юуны өмнө Goldman Sachs, BoA-Merrill, JP Morgan-Chase, Wachovia, Wells Fargo, CitiBank багтдаг. 2008 оны санхүүгийн сүйрлийн үеэр нийтэд нээгдсэн тус картель хямралын далбаан дор бүрэн нэгдэн уусчээ. 2009 онд FDIC-ийн /Депозитын даатгалын Холбооны корпораци/ даатгалын бүх депозитын 40%-ийг хянадаг 4 том банк хамтдаа асар их ашиг олжээ. Тэд 2008-2009 оны аврах ажиллагааны үеэс рекорд бонусаа үргэлжлүүлэн авсан хэвээр байгаа. “TARP буюу асуудалтай активуудыг чөлөөлөх хөтөлбөрийн хүрээнд аврах ажиллагаа явуулах нь хэрэгтэй. Яагаад гэвэл бид хэт том учраас дампуурах боломжгүй. Иймээс дахин кредит олгохын тулд дахин ачаалал бидэнд хэрэгтэй” хэмээн олон нийтэд тайлбарлажээ. Гэтэл үнэндээ тус хөтөлбөрийн мөнгийг тэд өөрсдийнхөө нэгдэж нягтрах зориулалтаар ашигласан байна. Хамгийн хүчирхэг энэ картелийн эрхшээлд одоо Засгийн газар нь орчихжээ.
Эдгээр бүх байгууллагыг анх Европын банкирууд үндэслэсэн. Одоо энэ холбоо тэлж, улс орнуудын бүх Төвбанк, Олон улсын Валютын сан, Дэлхийн банкад ч хүрчээ. Тэд хамтдаа бүр агуу, “хэт том учраас дампуурах боломжгүй” картелийг байгуулан, одоо дэлхийн санхүүг захирдаг. Төрөл бүрийн салбарын “тоглогчид” бүгд тэдний тушаалыг биелүүлдэг.

2.Тусгай албад

Энэ картелийн тархи нь Батлан хамгаалах салбар-үйлдвэрлэлийн комплекс /БҮК/ юм. БҮК нь АНУ болон хилийн чанадад өөрсдийн хүрээг улам тэлж, хүчирхэгжүүлэхийн төлөө ажилладаг. Иймээс түүнийг хүчний картель гэж нэрлэх нь зөв байх. Тагнуулын төв газар /ТТГ/, Үндэсний аюулгүй байдлын агентлаг/NSA/, Холбооны мөрдхө товчоо, Үндэсний аюулгүй байдлын яам /NSA/ өөрийн нутаг дэвсгэр дээр сөрөг үзэлтнүүд, төрөл бүрийн хөдөлгөөний идэвхтнүүдийг ил тодоор мөрдөж хянадаг. Цэргийн үйлдвэрлэлийг хамгаалахын тулд энх тайвны төлөө идэвхтэй тэмцэгчидтэй, эрчим хүчний компаниудын эрх ашгийн төлөө байгалийн хийн цооногийг эсэргүүцэгчидтэй тэмцэх зэргээр тус тусын картельд аюул учруулж болзошгүй бусдын эсрэг зогсдог. Хэрэв таны баримталдаг зарчмууд, үйлдлүүдийг тэд өөрсдөд нь аюултай гэж үзвэл тусгай албадын бүх хүчийг дайчилна. Энэ нь бусад улс оронд ч хамаатай.
ТТГ л гэхэд АНУ-д байршилтэй үндэсний картелиудынх нь эсрэг байр суурьтай Засгийн газруудыг түлхэн унагадгаараа алдартай. Дэлхийн орнуудын төрийн эргэлт бүрт тэд гар бие оролцсон. ТТГ нь хар тамхи зөөвөрлөх, баривчлагсдыг тамлах зэргээр мафийнхны хийдэг бүхнийг үйлддэг. Тусгай албадын энэ картель нь нэг ёсондоо матрицыг барьж тогтоодог цавуу. Түүнийг бас сүүдрийн Засгийн газар гэх нь бий. Тэд ард түмэн эсвэл үндэстнүүд хоорондоо эвлэлдэн нэгдэж системийн эсрэг босохыг тэвчихгүй.

3.Цэргийн картель

Пентагоны удирдлаган дор дайн дажин дээр суурилсан бизнес их хөгжиж байна. БҮК-ийг удирддаг картель нь АНУ-ын дотоодын хэрэгцээнд зарцуулдгаас 4 дахин их мөнгийг үрдэг. Өөрөөр хэлбэл Америкийн орчин үеийн нийгэм өөрсдийн иргэдэд туслахаас илүү их мөнгийг хүн алахад зарцуулахыг хэвийн гэж үздэг. Энэ салбар сум, пуужингаас гадна химийн ба цөмийн зэвсэг, нисэх хүчин гэх мэт олон нууцыг халхалж байдаг. Гэхдээ энэ рэкетийг хянадаг компаниуд нь нөгөө л Boeing, Lockheed Martin, Northrop Grumman, General Dynamics, Raytheon, BAE Systems /Англи/ юм. Тэдний зарим нь хоорондоо өрсөлддөг ч бүгд адил орлоготой байдаг нь хачирхалтай. Түүнээс гадна БҮК нь татвар төлөгчдийн мөнгөөр олон зууны турш төрийн судалгаа, шинжилгээ хийж ирсэн. Одоо тэд үйлдвэрлэлийн олон салбарт, тухайлбал эрчим хүчний үйлдвэрлэл, эм зүй, хими, агро бизнест нөлөөлж хянаж байдаг. БҮК-ийн өмнө тавьсан зорилго нь соёл иргэншил, эко системийг давамгайлах гэнэ.

4.Эрчим хүч

Нефть, хий, нүүрс бол сүүлийн 100 жилийн турш дэлхийн хамгийн үнэ цэнтэй нөөц. Иймээс эрчим хүчний чөлөөт зах зээл гэж хэзээ ч байгаагүй. Картелиуд аль хэдийнээс л АНУ-ын томоохон нефть, байгалийн хийн компаниудыг удирдаж ирсэн. ОПЕК шууд ил тодоор картель гэж нэрлэдэг. Мөн л хэдхэн тооны нефтийн том компаниуд бүх салбарыг хяналтдаа авчээ. Эдгээр компанийг Европын банкуудын картелиуд байгуулж, нэрээ үлдээсэн. Жишээлбэл Royal Dutch/Shell, British Petroleum.
Америкийн эхэн үед Standard Oil Рокфеллер монополь эрхтэй байсан бол орчин үеийн түлшний үйлдвэрлэлд Exxon-Mobil, Chevron, Conoco Phillips, Koch Industries. Рокфеллер “Өрсөлдөөн бол нүгэл” гэж хэлсэн байдаг. Эдгээр компанийг дэлхийн нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аваргуудтай харьцуулшгүй мэт. Гэхдээ Европын банк-нефтийн нэгдмэл хүч л төрийн гэгддэг Саудын Арабын “Arabian Oil Co”-д зааж зурдаг. Үнэндээ энэ компанийг “British Petroleum” байгуулсан шүү дээ. Харин Английн ОПЕК-т оролцдог ч дээрх дүрмээс гажсан компаниуд гэвэл зөвхөн National Iranian Oil Co, Petroleos de Venezuela юм. Үүнээс болоод өрнөдийнхөн тэднийг үзэн яддаг.
Картелиуд мөн эрчим хүчний сүлжээг үндэслэн байгуулсан төдийгүй хуванцар, хөдөө аж ахуйн химийн үйлдвэрлэлд нөлөө бүхий. Тэр бүү хэл Halliburton, Bechtel, General Electric зэрэг аварга компаниуд нь нефть, эрчим хүчний  картелиудын салбарласан мөчир гэнэ. Иймээс дэлхийн үйлдвэрлэл тэр чигээрээ нефть, хийн том компаниудаас хамааралтай, бас захирагддаг аж.

5.Хоол хүнс

Хүнсний үйлдвэрлэл нь эрдэнэ шиш, улаанбуудай, шар буурцаг гэсэн гурван элемент дээр суурилдаг. Эдгээр нөөцийг хянаж байгаа цагт хүнсний пирамидын оргил дээр орших юм.
Картелийн бас нэг жишээ татъя. АНУ-ын Monsanto компани хими, генийн өөрчлөлттэй хүнсний томоохон үйлдвэрлэгч. Тус компани улсынхаа шар буурцгийн ургацын 90%, эрдэнэ шишийн 80%, мөн хөвөнгийн үрийн томоохон нийлүүлэгч аж. Monsanto компанийн борлуулалт ойрын өрсөлдөгч Dupont-ынхаас 3 дахин их. Тэр бүү хэл Monsanto компани өөрийн патенттай генийн өөрчлөлттэй хүнс болон гибридээ зарахын тулд онцгой, үнэт үрийг худалддаг компаниудыг байнга худалдан авч, бүтээгдэхүүнийг нь устгадаг гэнэ. Мөн Monsanto, Dupont компаниудын химикатуудаас үрийн үйлдвэрлэл бүхэлдээ, бас сүүний олон ферм хамааралтай.  Мал, шувууны монополиуд ч бас эрдэнэ шиг, шар буурцгийн үйлдвэрлэлээс хамаардаг.

6.Анагаах ухаан, эм зүй

Эм зүйн картелийн жишээ гэвэл Johnson & Johnson, Pfizer, Roche, GlaxoSmithKline, Merck гэх мэт. Америкчууд төдийгүй дэлхийн бусад орны иргэд генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэж, өвчдөхөд эм зүйн салбарын компаниуд тэдгээр өвчнийг эмчлэх эм бүтээж байдаг. Эм зүйн картелиуд нь сэтгэцийн эмч нартай хамтран ажилладаг. Дашрамд өгүүлэхэд бараг долоо бүр сэтгэцийг эмчлэх шинэ эм бий болдог. Одоо АНУ-ын хүүхдүүдийн 25%, өсвөр үеийнхний 30% нь, харин томчуудын 50% гаруй нь сэтгэцийн эм хэрэглэдэг. Үүн дээр нэмэхэд АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 50% нь ханиадны вакцин, хүүхдүүдийн 76% нь дархлааны вакцин хийлгэдэг. Сүүлийн үед картелиуд зах зээлээс натураль хүнсийг шахан зайлуулахыг аль болох оролдох болсон. Тэд ашиг орлогын төлөө хөөцөлдөж, өөрсдийн вакцин болон бусад эм тариаг борлуулахын тулд манай гарагийг хамарсан тахал гэх зэрэг аюулын талаар сэрэмжлүүл хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг /ДЭМБ/ “ятгаж сэнхрүүлдэг”.

7.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

АНУ-ын Үнэний яамны картелийг анх 5-хан меди компани байгуулжээ: General Electric, CBS/Viacom, Time Warner, News Corp, и Walt Disney. Тэд бараг бүх теле суваг, радио станц, тэрчлэн голлох сонин сэтгүүл, киног хянадаг. Тэд борлуулалтад чиглэсэн, картелийн зорилгыг хамгаалах, нийтэд зориулсан бодит байдлын матриц бүтээж, тархи угааж байдаг. Картелиудын мэдээллийн албыг төрийн суртал ухуулгын корпорациуд удирддаг, жишээлбэл Reuters, Associated Press. Тэд хэрэгтэй гэж үзвэл айлгах товчлуурыг ээлж дараалан дарж сурсан. ТТГ-ын захирал асан Уильям “ТТГ тэргүүлэгч ОНМХ-ийн бүх чухал цуг, зангилааг хянаж байдаг” гэж мэдэгдсэн байна. Интернэт дэх мэдээллийн чөлөөт урсгалаас аюул учирч болзошгүйг эдгээр картель мэдэрсэн. Тэгээд Засгийн газрын хүчнийхэнтэй хамтран интернэт орчинд өөрсдийн пирамидын тоглогчдоо оруулахыг хүсч байна. Пентагон нь тусгай албадын картелиудтай хамтран ажиллаж, сүлжээний идэвхжилтийг ажин хянадаг, хэрэв мэдээллийн сурвалжлагуудаар кибер “Перл-Харбор”-ыг дэвэргэвэл интернэтийг хянах хууль гарах хангалттай үндэслэл болох юм. “Өрсөлдөөн бол нүгэл” гэдэг нь үнэн бол, мөн бодит байдлыг бүрэн хянаж чадахгүй бол олон нийтийг цочроох том үйл явдал гарч болзошгүй. Иймээс интернэтийн хуурамч халдлагаас сэрэмжил.


Эдгээр картельд АНУ-ын Засгийн газар цалин өгч, баячуудын олигархи болгосон. Тэд оршин байгаа цагт бид хэзээ ч жинхэнэ ёсоор чөлөөт зах зээлтэй байж чадахгүй, хэрэглэгчдийн чөлөөт сонголт ч байхгүй. Тусгаар тогтнол, бие даасан ардчиллын тухай ярих ч юм биш.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.