2010.02.09
Монголын жүдо бөхийн холбооныхон 40 жилийн ойгоо баримтат кинотой угтана
Монгол Улсын анхны олимпийн аваргыг төрүүлж, өнгөрсөн жил түүхэндээ анх удаа дэлхийн аваргатай болсон Монголын жүдо бөхийн холбооны 40 жилийн ой удахгүй болно. Х.Баттулга ерөнхийлөгчтэй тус холбооныхон түүхэн ойдоо зориулж баримтат кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Одоогоор киноны зохиолыг бичиж эхлээгүй байгаа ч жүдо бөхийн спорт Монголд хөгжиж эхэлсэн үеэс эхлээд энэ спортын төрөлд олимп, дэлхийн аваргын дэвжээнээс медалийн арвин ургац хураасан үе үеийн шилдэг тамирчдын тухай өгүүлэх ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.