2020.10.28
Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэлээ
2020 онд дэлхий дахинаа тархаад буй Коронавируст халдварын үед ЗӨСҮТ-ийн 104 ажилтны 92 эмч, мэргэжилтэн шуурхай хариу арга хэмжээний 8 багт хуваагдаж дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын барилгыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэж барилгын зургийн даалгавар хийгдэж байна.