“Хөдөлмөрлөх эрх” өдөрлөг Орхон аймагт зохион байгуулагдлаа
2020.11.05

“Хөдөлмөрлөх эрх” өдөрлөг Орхон аймагт зохион байгуулагдлаа

МҮЭ-ийн өдрүүдийн хүрээнд 10 дугаар сарын 31-нд Орхон аймгийн ҮЭ-ийн холбоо “Хөдөлмөрлөх эрх” өдөрлөг зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөг сургалт, шагнал, тэмцээний хэлбэрээр зохион байгуулагдаж, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга, нягтлан бодогч, идэвхтэн, сонгуультан, ахмадын төлөөлөл болсон 102 хүн оролцлоо.

Өдөрлөгийн сургалтын үеэр “МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр ба санхүүгийн үүрэг оролцоо”, “МҮЭ-ийн холбооны НББББ-ын талаарх ерөнхий ойлголт”, “МҮЭ-ийн холбооны хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр тус холбооны Санхүү аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, МҮЭ-ийн холбооны ерөнхий нягтлан Н.Мөнхтуул, Хэвлэл мэдээллийн албаны дарга, “Хөдөлмөр” сонины эрхлэгч Б.Хосбаяр нар илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, 2021-2022 оны хэлэлцээрийг байгуулахтай холбоотой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний хороо, ХАБЭА-н Үндэсний хорооны хуралд оролцож байр сууриа илэрхийлэх, Олон Улсын ҮЭ-ийн холбоо, Ази Номхон Далайн бүсийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, аймаг, салбаруудын томоохон хурал, зөвлөгөөнд оролцох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүдэд хандах, Ковид-19 ба хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаарх үндэсний цахим уулзалтыг нийгмийн түншлэлийн талууд болон аймгуудыг хамруулан зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг хийж байна. Энэ хугацаанд “Капитал” банкны өр-хариуцлага нэхэх компанит ажлыг эхлүүллээ. Дэлхий нийтийг цочролд оруулж буй Ковид-19 цар тахлын цаг үед бид жагсах, цуглах гэхээсээ илүү нийгмийн түншлэл, харилцан ойлголцол, зөвшилцлийн зарчмаар үйл ажиллагаа явуулж олон улсын арга зүйг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээндээ Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай “2013 оны 370 дугаар тогтоолыг гаргуулж аймгийн Засаг даргын зөвлөл, яамдын сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарыг оруулах асуудлыг шийдвэрлүүлэх талаар анхааран ажиллаж байна. Тухайлбал ОАҮЭХ-ны дарга Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. “Эв нэгдэл”-ийг эрхэмлэж ирсэн учраас ҮЭ-ийн байгууллага маань өнөөдөр 103 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ нь та бидний итгэлцэл болно. Өнөө цагт зарим хүн, байгууллага, зорилготой улс төрийн хүчний үйл ажиллагаа нь бидний эв нэгдлийг бутаргах, сарниулахад чиглэж байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна. ҮЭ-ийн хороодод гишүүдийн татварын 70 хувь үлддэг учраас тэнд илүү ажил хийгдэх зарчимтайг анхаарах хэрэгтэй. МҮЭ бол үзэл бодлоороо нэгддэг биш Хөдөлмөрлөх эрх ашгаараа нэгдсэн хүмүүс байдаг юм шүү” хэмээн хэлэв.

Мөн МҮЭХ-ны Санхүү аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт “МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн жилийн төсвийн орлогын 34 хувь нь төвлөрүүлэх хөрөнгө, 11 хувь нь гишүүнчлэлийн татвар, 55 хувь нь түрээс байдаг. Харин зардал талдаа засвар үйлчилгээ, урсгал зардалд 16 хувь, Монгол улсын татвар шимтгэл, ОУҮЭ-ийн гишүүнчлэлийн татварт 14 хувь, ерөнхий удирдлагын болон гишүүд, гишүүн байгууллагаруу чиглэсэн үйл ажиллагааны зардалд нийт орлогын 70 хувийг зарцуулж байна. МҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу ҮЭ-ийн хороодод гишүүдийн татварын 70 хувь, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодод 30 хувь төвлөрч түүнээсээ МҮЭ-ийн холбоонд нэг гишүүний 700 төгрөг бодон гишүүнчлэлийн татвар төлдөг. МҮЭ-ийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа бүх шатандаа нээлттэй байх ёстой бөгөөд дээд шатанд Ерөнхий зөвлөлийн хурлаар, дунд шатанд удирдах зөвлөл буюу гүйцэтгэх зөвлөлийн хурлаар, доод шатандаа ҮЭ-ийн хороодын гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн жил бүр тайлагнаж, батлуулан ажиллаж байна. Энэ дүрмийн шаардлага аймаг, нийслэл, сум, салбарын ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн хороодод адил тавигддаг. ҮЭ-ийн байгууллага нь орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхахын тулд өөрийн гэсэн цахим мэдээллийн дотоод урсгалыг бий болгох шаардлага үүсээд байна. Вэб сайт, гар утсны апликейшнд суурилсан цахим бүртгэл, мэдээ мэдээллийг цахимаар түгээх болон үйл ажиллагаагаа цахим орчинд явуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхан шатны хороод, гишүүд маань идэвхтэй оролцоо чухал юм” гэлээ.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий нягтлан Н.Мөнхтуул “МҮЭ-ийн холбооны бодлогын баримт бичиг нь санхүүгийн тайлагнах Олон Улсын стандарт, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, заавар, журмын дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад арга зүйгээр хангахад чиглэсэн. Энэхүү баримт бичгийн бодлого нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөлөөс гаргасан Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт 2018 Монгол улсын Сангийн Сайдын 2014 оны 12 дугаар сарын 23-ын өдрийн 249 тоот тушаалаар баталсан “Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн заавар” ба “Нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалт”, Сангийн сайдын 2018 оны 386 тоот тушаалаар баталсан Төрийн бус байгууллагад мөрдөгдөх “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 05 ны 347 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн байгууллага байгуулагад хэрэглэгдэх маягт, заавар Сангийн сайдын 2010 оны 05 сарын 25-ын өдрийн 121 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам” Сангийн сайдын 2018 оны 12 сарын 27-ын 301 тоотоор батлагдсан “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай “ Сангийн сайдын2018 оны 05 дугаар сарын 08-ын өдрийн 100 тоот тушаал зэргийг тус тус үндэслэн гаргасан болно. Энэхүү баримт бичгийн зорилго нь санхүүгийн тайлагналын Олон Улсын Стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн журам, зааврын дагуу “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн болон харьяа өмчийн байгууллагууд” болон түүнд хамаарагдах аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо, МҮЭХ-ын харьяа байгууллагууд нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд оршино. ҮЭ-ийн байгууллагуудын эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны үр дүн сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршдог. Нягтлан бодох бүртгэлийн бодлого бол нягтлан бодох бүртгэлд мөрдөх стандарт, зарчмууд, дансны жагсаалт, журнал, дэлгэрэнгүй бүртгэл, санхүүгийн тайлангийн загвар, санхүүгийн тайлан бэлтгэх, тодруулах аргачлалыг багтаана. “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн болон харьяа өмчийн байгууллагууд”-ын санхүүгийн тайлан болон санхүүгийн бусад мэдээлэл энэхүү бүртгэлийн бодлоготой нийцсэн байх ёстой. Иймд санхүүгийн тайлангаа үйл ажиллагааны үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээг тодорхой бүтцээр илэрхийлэх цэгцтэй мэдээллэхэд НБББББ хэрэгтэй. Иймд цаашид МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллага /Аймаг, салбарын ҮЭ-үүд / бүр цаашлаад анхан шатны ҮЭ-ийн хороодууд энэхүү НБББББ-ийг өөрсдийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Харин МҮЭ-ийн холбооны ХМСА-ны дарга, “Хөдөлмөр” сонины эрхлэгч Б.Хосбаяр “МҮЭ-ийн холбооны ХМСА болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, сошиал болон PR сурталчилгаа, контент бүтээлт, “Хөдөлмөр” сонины нийтлэлийн бодлогын асуудлаар сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажлуудаасаа дурдаж мэдээлэл хийлээ. ХМСА Монголын томоохон 28 ХМ-ийн байгууллагын 56 сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд 21 аймагт Итгэмжлэгдсэн 25 сэтгүүлчтэй болж идэвхтэй 16 сэтгүүлчтэй өнөөг хүртэл хамтран ажиллаж ХМ-ийн байгууллагуудын сэтгүүлчдээс бүрдсэн “Сэтгүүлч клуб” уулзалтыг хоёр удаа амжилттай зохион байгуулав. Мөн “Тогтвортой хөгжил, Зохистой хөдөлмөрийн төлөө” уриатай CMTU.MN сайтыг бүрэн шинэчиллээ. Сошиал мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглан facebook хуудсыг тогтмол хөтлөхийн сацуу “Хөдөлмөр” сониныг цахим хэлбэрт оруулах ажлыг дуусгаж, захиалгаа авахад бэлэн болсноос гадна долоо хоног тутам "Шуурхай мэдээллийн хуудас" гаргаж үйл ажиллагаагаа сурталчлан ажиллаж байна. МҮЭ-ийн холбооны ХМСА-нд 2018 оны 4-р сараас “Хөдөлмөр” сонин нэгдсэнээс хойш нийтдээ 98 дугаарыг цаг алдалгүй хуваарийн дагуу бэлтгэж уншигчдын гарт хүргэлээ. Энэ жилийн сүүлээр цахим болон цаасан хэлбэрийг хоршуулан ажиллахаар зэхэж байна” хэмээн МҮЭ-ийн холбооны ХМСА-ны үйл ажиллагааг танилцуулсан юм.

Түүнчлэн Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл “МБШУҮЭ-ийн холбоо нь 24067 гишүүнтэй, 13 тэргүүлэгчтэй, орон тооны 5 ажилтантай, 4 жил тутамд бага хурлаа хийж дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай холбооноос 2017 оноос гишүүдийнхээ тодруулбал боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлстэй холбоотой тодорхой ажлуудыг хийж байна. Эдгээрээс онцлон нэрлэвэл, Багшийн цалин нэмүүлэх түр хороо байгуулагдахад техник тоног төхөөрөмж, бичиг хэргийн материал, холбоо, мэдээллийн зардлыг хариуцаж ХНХД сургууль дээр байр гаргаж өгч доороосоо гарсан саналыг дэмжин ажиллаж 1000 багшийн онц хурлыг МҮЭ-ийн СТО-нд зохион байгуулж аймаг, орон нутгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо нэгтгэсэн. Орон тоо царцаахтай холбогдуулж ОУВС-ийн гадаа жагсаал хийсэн.Цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монголын жрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмарын эхлүүлсэн суултыг дэмжиж оролцон хүрээгээ тэлж, өдөр бүр суултын цаг уртассан. 05 дугаар сарын 15-нд ХНЗГТ улсын хэлэлцээр үргэлжилж эхэлсэн боловч тохиролцоонд хүрээгүй завсарлага авсан тул нийслэлийн ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга, зохион байгуулагч нарын шуурхай хийж ажил хаялт хийхээр санал авахад төгсөлт, шалгалт давхцаж байна, харин 9 дүгээр сард цалин нэмээгүй байвал ажил хаялт хийнэ гэж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд зуучлагч урьж ажиллуулах, хөдөлмөрийн арбитраар хэлэлцүүлэх үйл ажиллагаа хийгдэж долдугаар сарын 16-нд ажил хаях эрх үүссэн. Энэ хүрээндээ 09 дүгээр сарын 03-наас ажил хаялт эхэлсэн. Энэ суулт, ажил хаялтад аймгийнхан идэвхтэй оролцсон.

Тухайлбал, ажил хаялтад Орхон аймгийн 12 сургууль, цэцэрлэгийн 1002 багш ажилтан оролцсон. БШУҮЭХ, БСШУСЯ-тай нэмэлт хэлэлцээр байгуулснаар 09 дүгээр сарын 14-ний өдөр зогсч Засгийн газрын 264, 24, 25 дугаар тогтоол гарч цалин хөлс нэмэгдсэн. Гурван жилийн өмнө багш нарын тэтгэврийн насыг 50, 55 нас болгох талаар саналыг гишүүдээс авахад 80 гаруй хувь нь санал нэгдсэн. Тэтгэвэрт гарах үеийн цалингаар тэтгэврийг тогтоолгох саналыг гаргаад явж байна. Энэ нь ОУХБ-ын Багш нарын статусын тухай Зөвлөмжид байдаг. Энэ саналыг Л.Гантөмөр сайдын үеэс тавьж ирлээ. Энэ хүрээндээ багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 145 дугаар тогтоолыг гаргуулж Багшийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийлгэх, багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт оруулах талаарх заалтыг тусгуулж чадлаа. Таван жил хөөцөлдөж байж 2017 оны 12 дугаар сард Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 25 дахь заалтад өөрчлөлт оруулж багш нарыг улирлын амралтаар нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн БСШУЯ-ны сайдын зөвлөлийн гишүүний хувьд багшийн ажлыг үнэлж дүгнэхтэй холбоотой ажлын хэсэгт төлөөлөл оруулж саналыг тусгуулах, үндэслэлийг гаргуулах талаар идэвхтэй ажиллаж байна. Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт төлөөлөл ажиллаж байна, салбарын багш, ажилтнуудаас санал авч, удахгүй хэлэлцүүлэг эхлэх мэдээлэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгтэй холбогдож та бүхэн саналаа өгч оролцох шаардлагатай байна” хэмээн хэлэв.

Сургалтын төгсгөлд Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад Д.Дуламсүрэн, Л.Янжиндулам, Н.Энэбиш нар сонирхсон асуултдаа хариулт авч Эрдэнэт Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга П.Баттөр, Натуралтекстайл групп ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэцгээ нар санал хэлж байсан юм. 

Өдөрлөгийн нэгэн хэсэг болсон тэмцээнийг ОАҮЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч Р.Нямцэрэн зохион байгуулсан юм. “Эвлэлдэн нэгдэх эрх, танин мэдэхүйн мэдлэг сорих АХА” тэмцээний тэргүүн байрыг Аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Н.Энэбиш тэргүүлж, ЭМБ-уудын ҮЭ-ийн хорооны дарга Г.Түвшинжаргал удаах байранд орж, 21 дүгээр цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Э.Гантуяа гуравдугаар байрт шалгарав.

Ийнхүү амжилттай зохион байгуулагдсан МҮЭ-ийн өдрүүдийн хүрээнд Орхон аймгийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан өдөрлөгийн төгсгөлд Орхон аймгийн засаг даргаар ажиллах хугацаандаа Хөдөлмөр, Нийгмийн Зөвшлийн Гурван Талт Хамтын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай”, нийгмийн баталгааг хангах эмч, багш, ач санах, түрээсийн орон сууц зэрэг 18 дэд хөтөлбөрийн хүрээнд иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг үнэлж МҮЭ-ийн холбооны “Хүний төлөө” шагналыг гардуулав. Түүнчлэн ҮЭ-ийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, гишүүдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг үнэлж ЭМБ-уудын ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч, БОЭТ-ийн дотрын тасгийн сувилагч Г.Тогтохнямыг МҮЭ-ийн “Тэргүүний идэвхтэн” цол тэмдгээр, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль,15, 23 дугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Д.Саранцэцэг, Б.Одончимэг, Г.Саулегуль, Натуралтекстайл групп ХХК-ий ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэцгээ нарыг МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдэг, ЦДҮС ТӨХК-ий Хангайн бүсийн салбарын ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч П.Отгонжаргал, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль, III цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Ш.Билгүүнбаатар, Орхон аймаг дахь МСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч М.Элбэгзаяа, ЭБЦТС ТӨХК-ий ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч О.Анхтуяа нарыг МҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, ОАҮЭХ-ны ахмад Г.Үжээ, Улсын тэргүүний XV цэцэрлэгийн эрхлэгч Л.Гэлэгмаа, Ерөнхий боловсролын V сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга, багш Т.Нарантуяа, БОЭТ-ийн сувилагч Б.Амаржаргал нарыг ОАҮЭХ-ны дээд шагнал “Эв нэгдэл” одонгоор, I цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга, багш Г.Өлзийбат, Ерөнхий боловсролын 16 дугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга, багш Б.Цэрэннадмидыг ОАҮЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр, Эрдмин ХХК-ий ҮЭ-ийн хорооны дарга Ж.Золбоо, 18 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Чинтогтох, Хүүхэд залуучуудын театрын ҮЭ-ийн хорооны дарга С.Өлзийсайхан нарыг ОАҮЭХ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав. Түүнчлэн Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны Тэргүүний ажилтан цол тэмдгээр 8, 10 дугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Мөнхтуяа, Ш.Сарантуяа, “Хүндэт тэмдэг”-ээр 18 дугаар сургууль, 24 дүгээр цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч А.Оюунчимэг, 17 дугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч Ш.Отгонтуяа, “Жуух бичиг”-ээр 9 дүгээр цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга, багш Х.Уянга, 20 дугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга, туслах багш С.Гэрэлтуяа, 7 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч, Бичиг хэрэг, нарийн бичиг Эрдэнэдаваа Лхагвасүрэн, Одод цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга, тогооч Т.Сувд-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшууллаа.