2020.11.27
Ж.Сандагсүрэн: "Улаанбаатар халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн"
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна.
Тэрээр "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед иргэдээс QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгслийг саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай тусламжийн үед хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажил юм.
QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд буруу ойлгоод байна. Хөл хорио хэвээр үргэлжилж байна. Зарим нэгэн голомтоос шинээр халдвар илрэх тохиолдлууд гарсаар байна. Иймээс Улаанбаатар хот халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа.
Иймд иргэд хөл хорионы дэглэмээ сахиж, гэртээ байх нь чухал. Хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна. Ялангуяа самарт явсан гэх шалтгаанаар олноороо нийслэл рүү нэвтрэх гэсэн оролдлого их гарч байна.