2010.11.29

Д.Ганхуяг: УИХ төсвийг тэлсэнгүй

Ирэх оны төсөвтэй холбогдуулан Дэлхийн банк, Монголбанкны шинжээчдийн дүгнэлтийн тухайд УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
 
Д.Ганхуяг:
-УИХ төсвийг тэлсэнгүй. Ерөнхийдөө 93 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Тэр нь дандаа төсвийн хөрөнгө оруулалтад зориулалттай. Өөрөөр хэлбэл, бэлнээр тараах мөнгө, халамж биш. Монголбанкны зүгээс анхааруулж байгаа төвшинд төслийг батална. Монголбанк бие даасан, хараат бус байгууллага учраас төсөв тэлбэл инфляц өснө гэдгийг зоригтой хэлэх нь зүйтэй. Баялаг бий болгох жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажиллавал инфляц өсөхгүй. Харин ч ажилтай иргэдийн тоо нэмэгдэнэ. Амьжиргаа дээшилнэ.
 
Ц.Даваасүрэн:
-Ихээхэн хэмжээний бэлэн мөнгө тараана. Гэхдээ УИХ дахь намын бүлгүүд ярилцаад ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх тохиолдолд дээрх мөнгийг бэлнээр нь өгье гэж байгаа нь инфляциас зугтах нэг хэлбэр. Болгоомжлох зүйл бий ч нийлүүлэлт тал дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авч чадвал үнэ өсөхгүй байх бололцоо бий. Өмнө нь cap бүрийн 10 мянган төгрөгийн олголт дээр үнийн хөөрөгдлийг зохицуулж чадсан. 20 мянган болгож өсгөсөн энэ үед юунд анхаарах вэ гэхээр импортын нэвтрүүлэх чадвар, тээвэрлэх хурдцыг сайжруулах  ёстой.   2009  онд  Эрээнд вагонууд хэдэн сараар саатсанаас болж үнэ 2-3 дахин өссөн тохиолдол гарсан шүү дээ. Төсвийн тэлэлтийг дагасан өндөр хэмжээний алдагдалтай төсөл хийхгүй бол болохгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.