Д.Ганхуяг: Иргэдэд бэлэн мөнгө тараахыг Манжийн бодлого гэж нэрлэдэг
УИХ-ын гишүүнД.Ганхуяг парламент дахь АН-ын бүлгээс ирэх оны төсвийн асуудлаар байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа. Түүнтэй ярилцсан юм.
-Засгийнгазраасоруулж ирсэн төсвийг УИХ дахь АН-ын бүлэг буцаах санал гаргасан. Засгийн газар гаргасаналдаагаа хэр сайн зассан гэж бодож байна?
-АН-ын бүлэг иргэн бүрт cap бүр олгох 21 мянган төгрөгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Ингээд Засгийн газар төсвөө татаж авсан. Харин засвар хийж оруулж ирсэн төсөвт 800 тэрбум төгрөгийг тухайн үед орж ирэх орлогоос авахаар тусгасан байна. Ингэхдээ "Хүний хөгжил сан"-гийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна билээ. Яг өнөөгийн байдлаар төсвийн алдагдал 9.8 хувьд хүрэх төлөвтэй байна.
-Хоёр намын бүлэг байр сууриа нэгтгэчихвэл хурдан хэлэлцээд явчихдаг. Тиймээс хугацаандаа амжих байх л гэж бодож байна.
-Их хэмжээний бэлэн мөнгө тараах нь эдийн засагт хортой байж магадгүй. Иргэнд сард 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөг авахдаа бүлэг хоршоодын хэлбэрээр хамтарч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх байдлаар зарцуулах боломжтой. Ингэсэн тохиолдолд ваучер гаргаад нэг удаа авч болно. Ингэвэл үйлдвэрлэлийг дэмжиж, инфляц хөөрөгдөхгүй байх боломжтой.
-Бэлэн мөнгөний амлалт ямар их хортой гэдгийг харуулж байна л даа. Ирээдүйгээс мөнгө зээлж байгаа нь үнэн, төсвийн өрийг улам л нэмж байна. Тарааж байгаа мөнгө нь үр дүн муутай нь бас үнэн. Гэхдээ улс төрийн намын амлалтыг хэрэгжүүлэхийн тулд л ийм бодлого руу явж байна шүү дээ.
-Энэ мөнгө Улаанбаатар хотын замыг засахад хангалттай хүрэлцэнэ. Нефть боловсруулах үйлдвэр хоёрыг барих боломжтой ийм л мөнгө шүү дээ.
-Хоёр ч банк дампуурахад иргэдийн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан. Үүнд 220 тэрбум төгрөг гаргасан. Төрийн албан хаагчдын урсгал зардлыг бууруулах гэх мэт зүйлүүд байна л даа.
-Ер нь, төсвийн бодлогод шинэтгэл хийх шаардлагатай хоёр үндсэн асуудал бий. Нэгд, төсвийн хөрөнгө орууалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх. Манай орны хүн амын нэг хүнд ногдох ДНБ 1200 ам.доллар байна. Ийм болохоор ядуу орны тоонд орно. Ашигт малтмалын орд газар ашиглалтад ороод ирэхээр нэг хүнд ногдох ДНБ 5000-6000 ам.долларт хүрнэ. Тиймээс бид үүнээс түрүүлж дэд бүтцээ бий болгоход хөрөнгө оруулалт асар их хэрэгтэй болно. Ингэхээр хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс тусгаарлах, том төслийг Хөгжлийн банк байгуулж шийдэх. Түүнчлэн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зам харилцаа, сургууль цэцэрлэгийн засвар зэргийг орон нутаг өөрөө зохицуулах шаардлагатай байгаа юм.
-Төсвийн зарлага дээр шинэчлэлт хийх хэрэгтэй. Төрийн мэдэлд байдаг автомашины гарааж, харуул хамгаалалт зэргийг хувийн хэвшилтэй гэрээ байгуулж хийлгэх хэрэгтэй. Энэ бүхнийг улсын төсвөөс тусгаарлах хэрэгтэй.
-Төв банк бие даасан хараат байдалтай байх ёстой. Монголбанкны удирдлагууд УИХ-д "Та нар төсвөө тэлэх юм бол инфляци хөөрөгдөнө шүү" гэдгийг хэлэх ч ёстой. УИХ үүнийг нь анзаарч төсвөө батлах хэрэгтэй. Ийм төсөв батлах гэж байгаа УИХ хариуцлага хүлээх байлгүй дээ. Уг нь бэлэн мөнгө тараахаас татгалзах хэрэгтэй л байгаа юм.
-Ер нь, бэлэн мөнгө тараах энэ үйл явцыг Манжийн бодлого ч гэж нэрлэдэг. Иргэд нь ажил хийдэггүй, баялаг бүтээдэггүйгээс болж дампуурсан улс олон байдаг шүү дээ.