2020.12.09

Дорнод аймагт 2021 онд хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан. Цар тахлын дотоодын тархалтаас үүдэн хату хөл хорио тогтоосон өдрүүдэд хуулийн төслийг хэлэлцэж, гадаад, дотоод эдийн засаг амаргүй нөхцөлд баталсан. 

Орлого буурсан, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үргүй зардлыг хумих, бүсээ чангалах тал дээр гол анхаарлаа хандуулсан 2021 оны төсөвт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Дорнод аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын дараах ажлуудыг тусгуулаад байна. 

Боловсрол, соёлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд:

- Он дамжин баригдаж байгаа  шилжих барилга байгууламж, тэдгээрийн гадна болон дотор тохижилт, сантехник, инженерийн шугам сүлжээний ажлуудыг дуусгахад шаардлагатай нэмэгдэл төсөв зэрэг нийт 10 төрлийн арга хэмжээнд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт;

Хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр:

- Нийт 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт;

Чулуунхороот суманд:

- 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий Улз голын төмөр бетон гүүрийг шинээр барих ажлыг 2021 онд эхлүүлэх хөрөнгө оруулалт;

Бусад арга хэмжээнд:

- Зарим сумдын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд зориулж, тухайлбал Халхгол сумын нийтийн эзэмшлийн шугамыг төвлөрсөн шугам сүлжээнд холбоход шаардлагатай төсөв 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулсан байна. 

Эдгээр ажлуудыг хийж, хэрэгжүүлэхэд 2021 оны нэгдсэн төсвөөс нийт 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.