2020.12.16
Ц. Цэрэнпунцаг: Махны экспортыг тогтвортой байлгах хэрэгтэй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц. Цэрэнпунцаг:
Мах экспортолж байгаа байгууллагуудын өрсөлдөх чадварыг яаж тэнцвэржүүлэх вэ? Гадагшаа гаргаж байгаа маханд ямар стандарт, шаардлага тавьсан бэ? 2021 оноос богын маханд экспортод гаргахгүй гэсэн байна. Үүний шалтгааныг тайлбарлаж өгнө үү? Лиценз зөвшөөрөл олон байх нь сайн зүйл биш.
Цаашдаа махны гадагшаа гаргах гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Махны нийлүүлэлт тогтмол байж, цаашдаа үр дүн гарна. Эрчимжүүлсэн мал ахуйн салбаруудын хэрэгцээ их байна. Яам бодлого гаргаж ажлаа цогцоор нь шийдээрэй.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:
Махны экспортыг хэд хэдэн улстай идэвхтэй ажиллаж байна. Хятад ард улсад нэг ижил төвшний байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьж байна. Тухайн улс хүлээн авах махны стандартыг манайд ирүүлдэг. Стандарт шаардлагыг аж ахуй нэгжүүдэд хүргүүлж, шаардлага хангасан аж ахуй нэгжүүд хүсэлтээ ирүүлдэг. Үүн дээр үндэслэн импортлогч орон ирж хянах магадалгаагаа хийдэг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn