Америкийн ерөнхийлөгч нарын тухай сонирхолтой баримтаас
2011.12.20

Америкийн ерөнхийлөгч нарын тухай сонирхолтой баримтаас

Америкийн Ерөнхийлөгчдийн сонирхолтой баримтуудаас уншигчдадаа хүргэе.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон бол /1789-1797 он/ сонгогчдын 100 хувийн санал авч сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч бас дээр нь шуудангийн марканд зураг нь гарсан анхны Ерөнхийлөгч юм. Бусад Ерөнхийлөгч нараас төрийн тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүн бол Франклин Делано Рузвельт аж. Тэрбээр 1933-1945 онд Америкийн Ерөнхийлөгч байсан бөгөөд сонгуульд дөрвөн удаа ялсан цорын ганц хүн юм. Ерөнхийлөгчийн суудалд хамгийн богино хугацаанд суусан хүн бол Уильям Харрисон аж. Өвчинд баригдсан Харрисон 1841 оны гуравдугаар сарын 4-нд албан тушаалдаа орсноос хойш ердөө нэг сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 4-нд нас баржээ.

 

Завсарлагатайгаар хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон цорын ганц хүн бол Гровер Кливенд аж. Тэр 1885-1889,1893-1897 онд Төрийн тэргүүнээр ажиллаж байв. АНУ-ын хамгийн хөгшин Ерөнхийлөгч бол Рональд Рейган юм. Тэрбээр анх Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө 69 нас 11 сар 14 хоногтой байжээ. Рейган 1981-1989 онд Ерөнхийлөгч байсан билээ. Харин хамгийн залуу буюу 42 нас 10 сар 18 хоногтойдоо сонгуульгүйгээр Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон хүн бол Теодор Рузвельт юм. Тэр 1901-1909 онд АНУ-ын Төрийн тэргүүн байв. 1961-1963 онд Америкийн Ерөнхийлөгч байсан Жон Кеннеди мөн хамгийн залуу Ерөнхийлөгч байсан байна. Тэр 43 настайдаа Төрийн тэргүүн болжээ. Кеннеди бас АНУ-ын түүхэн дэх скаутын гишүүн байсан цорын ганц Ерөнхийлөгч юм. Авраам Линкольн Нэгдсэн улсын хамгийн өндөр нуруутай Ерөнхийлөгч гэнэ. Түүний өндөр 1 метр 93 сантиметр. 1861-1865 онд . Төрийн тэргүүний албан тушаалыг хашсан байна. Харин хамгийн намхан Ерөнхийлөгч бол 1 метр 63 сантиметрийн өндөртэй Жеймс Мэдисон /1809-1817 он/ ажээ. 1909-1913 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Уильям Трафт 135 гаруй кг жинтэй байснаараа АНУ-ын хамгийн хүнд жинтэй Ерөнхийлөгч болсон байна.

 

Теодор Рузвельт нь тэр үеийн 42 муж улсад бүгдэд нь очсон Америкийн анхны Ерөнхийлөгч аж. Үүнээс гадна онгоцны хамгийн анхны загваруудын нэгээр ниссэн анхны Ерөнхийлөгч гэнэ. 1969-1974 онд төрийн тэргүүн байсан Ричард Никсон ЗХУ болон Хятадад анх удаа айлчилжээ. Билл Клинтон /1993-2001 он/ 133 оронд айлчилж бусад ерөнхийлөгч нартай харьцуулахад хамгийн олон удаа гадаадад зорчсон байна. Хэд хэдэн роман бичсэн АНУ-ын цорын "ганц Ерөнхийлөгч бол Жимми Картер юм. Картер 1977-1981 онд төрийн тэргүүн байжээ. Жон Тайлер /1841-1845 он/ АНУ-ын түүхэнд хамгийн олон хүүхэдтэй Ерөнхийлөгч байв. Тэрбээр анхны эхнэрээсээ 8 хүүхэдтэй байсан бол хоёр дахь эхнэр нь 7 хүүхэд төрүүлсэн байна. Ерөнхийлөгчийн 15 дахь хүүхэд түүнийг 70 настайд нь мэндэлжээ.

 

Жеймс Бьюкенен /1857-1861 он/ бол цорын ганц гэр бүлгүй Ерөнхийлөгч байсан байна. Тэр нэг удаа сүй тавьсан боловч сүйт бүсгүй нь сүйгээ цуцалж, удалгүй нас нөгчжээ. Гровер Клинд Цагаан ордонд хуримаа хийсэн цорын ганц Ерөнхийлөгч аж. 1885-1889 онд Америкийн Төрийн тэргүүн байв. Ерөнхийлөгч Жеймс Гарфилд баруун, зүүн гараараа хоёулангаар нь бичдэг бөгөөд олон хэлтэй хүн байсан гэнэ. Жеймс Гарфилд нэг зэрэг нэг гараараа эртний Грекээр, нөгөө гараараа латинаар бичиж чаддаг байжээ. 1881 оны гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан байна. 1865-1869 онд Америкийн Ерөнхийлөгч байсан Эндрю Жонсон хэзээ ч сургуульд сурч байгаагүй аж. Эхнэр нь түүнд хэл бичгийн дүрэм зааж өгчээ. АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч бол Жорж Вашингтон, Жон Кеннеди нар гэнэ. Вашингтон 900 сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй бол Кеннедийн эцэг, эхээс түүнд үлдээсэн хөрөнгийг өнөөгийн ханшид шилжүүлэн тооцвол ойролцоогоор 850 сая долларт хүрнэ. Хамгийн ядуу Ерөнхийлөгч нарын нэг бол Эндрю Жонсон юм.

 

Огайо муж улсаас хамгийн олон хүн Ерөнхийлөгч болжээ. Тус муж улсын долоон хүн Ерөнхийлөгч болсон байна. Хоёрдугаарт Нью-Йорк /зургаа/, гуравдугаарт Виржиния /тав/, дөрөвдүгээрт Массачусетс /дөрөв/, дараа нь Техас, Теннис, Калифорни / гурав/ муж улсууд оржээ. Барак Обамагийн төрсөн муж улс бол Авраам Лиыкольны сонгогдсон Иллинойс муж улс юм. Хэрвээ түүний өрсөлдөгч Жон Маккейн Ерөнхийлөгч болсон бол Аризон муж улсаас сонгогдсон анхны Ерөнхийлөгч болох байжээ.

 

Хараал хүрсэн Ерөнхийлөгч нар Текумсегийн хараал хүрсэн АНУ-. ын Ерөнхийлөгч нар гэдэг ойлголт нь шайен омгийн индианчуудын удирдагч Текумсе амьсгал хураах үедээ, гэрээгээ зөрчлөө хэмээн цагаан арьстануудыг хараасан тухай домгоос сэдэвлэжээ. Домог ёсоор, тэгийн тоогоор төгссөн онд сонгогдсон. Америкийн Ерөнхийлөгч бүрд хараал хүрсэн  байдаг бөгөөд тэд өөрийн бүрэн  эрхийн хугацааг дуусахаас өмнө  нас барах буюу эсвэл алагдах болно гэлцдэг байна. Эхний үе буюу тангараг өргөснөөс хойш нэг сарын дараа нас барсан Уильям Генри Гаррисоноос эхлэн тэгийн тоогоор төгссөн жилд сонгогдсон юмуу дахин сонгогдсон АНУ-ын сүүлчийн хоёроос бусад бүх Ерөнхийлөгч нар албан тушаалаа хашиж байхдаа нас барсан байна. Жам ёсоороо нас барсан юмуу эсвэл  алуурчны гарт амиа алджээ

 

  1. Хоёр дахь үе- Авраам Линкольн 1860 онд сонгогдож, 1864 онд дахин сонгогдсон, 1865 онд алагдав.
  2. Гурав дахь үе-Жеймс Гарфилд 1880 онд сонгогдсон, 1881 онд алагдсан.
  3. Дөрөв дэх үе-Уильям Мад-Кинли 1900 онд дахин сонгогдоод 1901 онд алагдсан.
  4. Тав дахь үе-Уоррен Гардинг 1920 онд сонгогдоод1923 онд нас барсан.
  5. Зургаа дахь үе-Франклин Рузвельт 1940, 1944 онд дахин  сонгогдож, 1945 онд нас барсан.
  6. Долоо дахь үе-Жон Кеннеди 1960 онд сонгогдож, 1963 онд алагдсан.

1980 онд сонгогдож, 1981 онд  халдлагын дараа амьд гарсан  Рональд Рейган наймдахь үе энэ  зүй тогтлоос анх удаа зайлсхийж чадсан байна. Тэрбээр 1989 онд албан тушаалаа орхисон билээ.

 

Долларын тэмдэгт дээрх АНУ-ын Ерөнхийлөгч нар

АНУ-ын анхны Ерөнхийлөгч  Жорж Вашингтоны дүрийг  долларын дэвсгэрт дээр мөнхөлсөн  байдаг. Гурав дахь Ерөнхийлөгч  болох Томас Жефферсоны хөрөг  2 долларын, 16 дахь Ерөнхийлөгч  Авраам Лиикольных 5 доллар, долоо  дахь Ерөнхийлөгч Эндрю Жексоных  20 долларын, 18 дахь Ерөнхийлөгч  Улисс Грантынх 50 долларын  дэвсгэрт дээр тус тус байдаг. 500 долларын дэвсгэрт дээр  АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлигийн хөрөг байдаг бол 1000 долларын дэвсгэрт дээр 22 дахь Ерөнхийлөгч Гровер Кливледийг дүрсэлжээ. Дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисоны зураг 5 000 долларын дэвсгэрт дээр  бол харин 10 000 долларын дэвсгэрт дээр АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудро Вильсоныг дүрсэлжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.