"Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит ХХК болголоо
2020.12.23

"Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит ХХК болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. 

"Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах,  технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.