2021.01.07
С.Одонтуяа: Эрхзүйн байдлыг дордуулснаар ирээдүйд маш том хэлмэгдүүлэлт үүсэж магадгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Дүгнэлттэй холбогдуулан 2020,11,25-ны ХЭҮК ийн дүгнэлт гарсан байна. Батлагдсан хууль нь Үндсэн хуул болон Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр тогтоосон хэм, хэмжээ зарчимд харшлахаар байна гэдгийг гаргажээ. Шинжээчид, хуульчдын байр суурийг харлаа.
Миний хувьд Монгол улсын цагаатгалын комиссын даргаар ажиллаж байна. 1921 оноос хойш хэлмэгдсэн хүмүүсийн материалтай танилцахад хүний эрхийг хэрхэн зөрчиж байна, Олон улсын хүний эрхийн фактад тулгуурласан ямар ямар зөрчил байна гэдгийг харж хилс хэрэгт хэлмэгдүүлсэн байна гэдгийг тодорхойлдог.
Ямар ноцтой байдал үүсээд байна гэхээр эрхзүйн байдлыг дордуулснаар ирээдүйд маш том хэлмэгдүүлэлт үүсэх суурь тавина гэж харж байна. Хурашовын үед валютын арилжаа эрхэлсэн гэж хэсэг залууст 8 жилийн ял өгөөд, шоронд байх хугацаанд нь дахиад онцгой тохиолдлоор гээд 15 жил нэмээд ахиад хуулиа чангатгах замаар цаазаар авч байсан ийм жишээ байгаа. Энэ бол дэлхийн шившиг болсон жишээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn