2021.01.12
Д.Сарангэрэл:Увс аймагт байгаль орчин сэргэж, уугуул амьтад эргэж ирж байна
УИХ-ын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл "Байгаль орчин сэргэж, уугуул амьтад эргэж ирлээ" гэсэн гарчигтай сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа тавьжээ.
Увс аймгийн Завхан сумын нутагт орших Хяргас нуурын БЦГ-ын онцгой бүс болох Айраг нуурын эрэг орчмоор байгалийн аясаар бургас сэргэн ургаж, 3 жилийн дотор 34 га талбайд хүрчээ.
Мөн Айраг нууранд борцгор хотон шувуу үүрээ засаж өндөглөдөг болсон нь тухайн орчныг аюулгүй тайван болсныг илтгэж байна.
Хяргас нуурын БЦГ-ын өмнөд хэсэг, Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт бөхөн гөрөөс, (Шинжлэх ухааны нэр нь: Монгол бөхөн), цагаан зээр уугуул нутагтаа эргэн ирж нутагшиж байгаа нь байгаль хамгааллын ажлын үр дүн гарсаар байна.
Судалгааны ажлыг Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн БОАЖ-ын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран хийж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn