Монгол Улсад 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна
2021.01.08

Монгол Улсад 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна

Идэр есийн жавар тачигнаж, хүйтний эрч улам чангарсаар байгаа ч Монгол орныхоо өнцөг булан бүрт үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, зэрлэг ан амьтад, ургамал моддоо хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн аривжуулах хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа байгаль хамгаалагчдадаа баярлалаа.

Өнөөдөр Монгол Улсад 1000 гаруй байгаль хамгаалагч эх орныхоо онгон дагшин байгаль, зэрлэн амьтад, түүхт өв соёлыг хамгаалан ажиллаж байна. Тэд жилийн дөрвөн улирал зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтний алинд ч хоёргүй сэтгэлээр унаган байгалиа үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсэд зүтгэсээр байна.