2021.01.20
С.Одонтуяа: Яагаад бид хүний эрхийг мартдаг юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн, Дэд дарга С.Одонтуяа УИХ-ын даргад хүсэлт ирүүлсэн байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах хүсэлтээ УИХ-ын чуулганд танилцуулж, хариулт хүслээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
УИХ-ын Дэгийн хуулийн дагуу 2020-12 сард Ц.Туваан тэргүүтэй гишүүд мөн МАН-ын бүлгийн хэсэг гишүүд Ковидын үеийн хууль өргөн барьсан. Эдгээр хуулиудыг 2021.01.08 ны өдөр даргын зөвлөлийн хурлаар байнгын хороод, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг байнгын хорооны дарга нар дураараа хойшлуулсан. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Хэрэв энэ хууль батлагдсан бол 2021.01.19 нд болсон Төрсөн, нялх биетэй эмэгтэй эрх зөрчигдөхгүй байх боломжтой байсан. Хүний эрхийн маш их заалт орсон. Гадаадад байгаа олон иргэдийн асуудал зөрчигдөж байна.Амь насаа алдаж,хоол хүнсгүй, орон гэргүй хэцүү байна. Би аргаа барахдаа суулт зарласан. Нэг жилийн хугацаанд иргэдээ татаж чадаагүй, Гадаад харилцааны сайдтай хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад бид хүний эрхийг мартдаг юм бэ? Бид хуулиа яаралтай батлах хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
УИХ-ын тухай хуульд УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно гэж заасан байдаг.УИХ онцгой бүрэн эрх гэдэг бол Үндсэн хуульд заасан хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хууль санаачлах эрх хамаарна. Энэ эрхийг байнгын хорооны дарга нар зөрчиж болохгүй.
Гадаад харилцааны сайд гадаадад байгаа иргэдэд туслах сангаас тодорхой төсөв гаргаж, гадаадад байгаа иргэдийн хүндрэлтэй асуудлыг шийдэх асуудлыг анхаарах хэрэгтэй.Дотооддоо ч гэсэн хүний эрхийг дээдэлж хаана хаанаа ажиллах ёстой.Эмэгтэй гишүүдийн төлөөлөл энэ асуудалд анхаарах талаар бас саналаа хэлсэн.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn