2021.01.26
Д.Ганбат: Монгол улсад хүний эрх тэгш эрх үйлчилж чадаж байна уу?
УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Цар тахалтай холбоотой, хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажиллагаатай холбоотой асуудлууд болон УОК-ын шийдвэрүүдийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Монгол улсын иргэд эх орондоо ирэх эрхтэй. Бусад улс оронд Короно вирус мутацид орж тархалт, хүний амь насанд аюул учруулах нь ихсэж байна. Улс орнууд хилээ хааж, вакцин хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Манай улсад өмнө нь халдвар, хамгаалалтын дэглэмээ барьж чадаагүйгээс алдаа гаргасан. Одоо энэ вирус хүчтэй болсон энэ эрсдэлээ тооцсон уу? Дээр байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй байна.
Өвчтэй хүмүүс олон ирж байна. Шоронд байгаа хүмүүсийн талаар ярлаа. Хэлмэгдсэн гэж байна. Хүний эрхийн байгууллагынхан энд анхаарч байна уу? Манай эрх мэдэлтэй хүмүүс онгоцоор нисэж чаддаг, жирийн иргэд чаддаггүй. Үүнийг мэдэж байгаа хүмүүс байна уу? Монгол улсад хүний эрх тэгш эрх үйлчилж чадаж байна уу?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn