Германы Холбооны тээвэр, Хот байгуулалтын сайд айлчилна
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын урилгаар ХБНГУ-ын Холбооны тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Питр Рамзауэр манайд албан ёсны айлчлал хийнэ. Сайд Питр Рамзауэр маргааш ЗТБХБ-ын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны дэд бүтцийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Оюутолгойн уурхайг үзэж танилцах юм. Түүнийг дагалдан Хуурай замын тээврийн газрын дарга, Байгаль орчин дэд бүтцийн бодлогын газрын дарга, Харилцаа холбооны хэлтсийн дарга, Германы Бундестагийн зарим гишүүн ирэх юм байна.
Германы Холбооны тээвэр, Хот байгуулалтын сайдын хоёр өдөр үргэлжлэх албан ёсны айлчлалын хөтөлбөрт ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой уулзах, Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт түр саатаж, Монголын ардын урлагийн тоглолт үзэх гэх мэт арга хэмжээ багтсан байна.