2021.03.16

Н.Энхболд: үндсэн хуулийн зарчим дээр бат зогсож ажиллаарай

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны дарга байсан Л.Энх-Амгалан гишүүнийг өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат даргад амжилт хүсье. Энэ хорооны ярьж байгаа асуудлыг анзаарахгүй өнгөрөх гээд байдаг. Шинэчилсэн хууль дээр анхаарах ёстой. Заримдаа зохион байгуулалттай дайралт ирдэг. Үндсэн хуулийн зарчим дээр бат зогсоорой.

Жишээ нь Ерөнхийлөгчийн хуулийг энэ хаврын чуулганаар батлах ёстой гэж харж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тулгуурлаж гаргах тал дээр анхаарах ёстой.Сүүлийн 30 жилд манай улсад гарч байгаа асуудлууд үүнээс үүдэлтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn