Дэлхийн хамгийн харгис лидерүүдийн хачирхалтай ХОББИ
2012.09.17

Дэлхийн хамгийн харгис лидерүүдийн хачирхалтай ХОББИ

Зарим хүн тогтсон имижтэй нь огт нийцэхгүй зүйл сонирхдог. Жишээлбэл, автын механикч хүн оройн цагаар юм нэхэх хоббитой байж болно шүү дээ. Түүнчлэн балетчин боксоор хичээллэдэг байвал гайхах зүйл огт үгүй. Энэ удаа бид дэлхийн хамгийн харгис удирдагчид, мафийн толгойлогчийн хачирхалтай хоббинуудыг танилцуулж байна.
Гитлер хүүхэлдэйн кинонд дуртай байсан

Гитлер зураг зурах дуртай, залуудаа зураач болохоор оролдож байсан гэдгийг бүгд мэднэ. Энэ хүний тухай ойлголтыг өөрчилсөн ноорог цаасууд 2008 онд олдсон юм. Энэхүү ноорог цаасуудад «Цасан гоо ба долоон одой»-н баатрууд болох Ухаантай, Даруухан хоёрыг зурсан байжээ. Үүнээс гадна Пиноккиотой нэг зургийг дутуу зураад үлдээсэн байв.Эдгээр зургийг тэр санамсаргүй бүтээгээгүй юм. Гитлер «Цасан гоо ба долоон одой» Хүүхэлдэйн киноны нэг хувийг хадгалдаг байсан бөгөөд хааяа хувийн кино театртаа гаргаж үздэг байжээ. Ер нь Гитлер энэхүү хүүхэлдэйн киног кино ертөнцийн агуу бүтээлийн нэг гэж дээдэлдэг байв.Түүнийг Диснейн бүтээлд нугасгүй гэдгийг ч ойр дотныхон нь мэддэг байсан. Геббельс түүнд Микки Маусын хэлбэртэй сувенир бэлэглэчихээд хожим нь өдрийн тэмдэглэлдээ «Фюрер үүнд сэтгэл хангалуун үлдсэн» хэмээн бичжээ.

Осама бин Ладен волейболын хорхойтон


Бин Ладен волейболын хорхойтон бөгөөд өөрөө ч шаггүй тоглодог байжээ. Тэрээр 193 см өндөр байсан болохоор арга ч үгүй биз. «№1 алан хядагч»-ийг юу сонирхдогийг түүний хамгаалагч асан Нассер аль-Бахри мэдэгдсэн юм. Үүнээс гадна «Аль-Кайда»-гийнхан дотооддоо үе үе тэмцээн зохион байгуулдаг байжээ. Тэдэн дундаас гар бөмбөгийн №2 од нь Бин Ладены хамгаалалтын албаны дарга Мухаммед Атеф байв.

Саддам Хусейн хайрын роман бичжээ


Тагнуулын төв газрын ажилтнууд2001 оны сүүлчээр Лондон дахь араб номын дэлгүүрээр явж байгаад, нэг номыг олж хараад ихэд гайхацгаажээ. «Забиба ба хаан» нэртэй уг бүтээлийн зохиогч нь өнөөх С.Хусейн байв. Тагнуулын төв газрын ажилтнууд номыг худалдан авч, уншсан байна.

 

Уг ном нь Иракийн түүхийг хүүрнэсэн хайрын роман байв. Номын агуулгыг товч дурдвал, шударга, ухаантай нэгэн хаан (Саддам), сайхан төрсөн, онгон бүсгүй Забиба (Ирак орон) нар бие биедээ дурлажээ. Дурласан хос бурхан, хайр, яруу найр-гийн сэдвээр маш удаан ярилцаж, бие биегүйгээрээ амьдрал ямар ч утгагүй болохыг ойлгоно. Гэвч Забибаг хорон санаат этгээд (АНУ) хүчинддэг.

Аль Капоне хайрын тухай дуу зохиосон

Аль Капоне бол домогт мафийн толгойлогч, аймшиггүй гангстер, нүүрэндээ сорвитой этгээд юм. Тэр ямар ч хүнийг хайр найргүйгээр буудаж хөнөөдөг байсан. Тэгсэн хэрнээ Аль Капоне шоронд байх хугацаандаа итгэмээргүй авьяасаа нээжээ. Энэ нь хайрын тухай нулимс дуслуулам сайхан дуу зохиох юм. Түүний зохиосон «Мадонна Миа>> дууг хүмүүс сайн мэдэх байх. Энэхүү гайхамшигтай дууг тэрээр хайрт эхнэртээ зориулжээ.

Ким Чен Ир сагсан бөмбөгт нугасгүй нэгэн байжээ


Хойд Сологосын удирдагч агсан Ким Чен Ирийг Майкл Жордоны улаан фэн байсан гэвэл хэн ч итгэхгүй. Тэр агуу сагсан бамбөгчний тоглосон бүх тоглолтыг бичлэг болгон хадгалдаг байжээ. Тэр ч бүү хэл Жордоныг Хойд Солонгост айлчлан ирэхийг хэд хэдэн удаа урьж байсан ч ч эелдэг хариу сонсоод хоцордог байв.

Харин 2000 онд Мадлен Олбрайт Хойд Солонгост айлчлахдаа Жордоны гарын үсэгтэй бөмбөг дурсгажээ . Энэ үеэр Ким Чен Ир хүүхэд шиг л баярласан гэдэг. Өдгөө энэхүү бөмбөг «Олон улсын ойлголцлын музей>>-д үзмэр болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.