УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар дүүргийн Засаг даргад ханджээ
2021.03.18

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар дүүргийн Засаг даргад ханджээ

БЗД-ийн 26-р хороонд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд албан бичгээр ханджээ.

Тухайн хороонд оршин суудаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг үндэслэн үүсээд буй нөхцөл байдлыг тодруулах үүднээс уг албан бичгийг илгээсэн байна. Дүүргийн Засаг даргаас албан ёсны хариуг өнөөдрийн 17:00 цагаас өмнө өгөхийг хүсчээ.УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд хандсан албан бичигтэй танилцана уу.