С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулсан
2021.03.18

С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын талаар мэдээллийг танилцуулав. 

Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэв.

УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж байна.