Япон улсын “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдал” хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжинэ
2021.03.12

Япон улсын “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдал” хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын хамт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон улсын “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн барилгын засвар хийх" төслийн 690 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн Сүхбаатар аймгийн далайд гарах хамгийн дөт зам бүхий газарзүйн байршлын онцлог, хөгжлийн давуу тал, байгалийн нөөц, эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдлын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Цаашид Япон Улсын бизнес эрхлэгчид, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын уулзалт, хурлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn