ЭТТ-н удирдлагууд бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид энэ сарын 5-нд хүргүүлсэн байна
Хоёр их наяд төгрөгийн бонд гаргах ажлын тэргүүлэх андеррайтераар “БиДиСЕК” үнэт цаасны компани ажиллаж байна. Андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, судалгааны чиглэлээр тус компани Монголд хөрөнгийн зах зээл үүссэн 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхны мэргэжлийн компаниудын нэг юм.