Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томилов
2021.04.02

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Бямбасүрэнгийн Мягмар нь чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороод ирүүлжээ. Тиймээс түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох, түүнчлэн Засгийн газрыг төлөөлж байсан Тогтмолын Мөнхсайханыг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилохоор тогтоолд тусгажээ.

Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулган 14.00 цагаас үргэлжилнэ.